Нийслэлийн төв, зүүн бүс ирэх өвөл тэр чигтээ хөлдөж магадгүй нь
Өнөөгийн нийгэмд миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдэг. Тэгвэл зарим “том толгойтой” иргэдийн уршгаар нийслэлчүүдийн ихэнх нъ ирэх өвөл дулаанаар хангагдаж чадахгүй болох хэмжээний нөхцөл байдал үүсээд буй тухай мэдээлэл ирсэн юм. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Атарзаяагаас энэ талаар тодрууллаа.
 
-Дулааны магистрал шугам дээр хууль бусаар баригдсан гараашуудыг албадан буулгах болсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?
 
-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо 23 дугаар байрны дэргэд хууль бусаар баригдсан 28 тоосгон гарааш бий. Хамгийн гол нь нийслэлийн зүүн болон төв хэсгийн дулааны төв магистрал шугам дээр тэдгээр гараашуудыг барьчихсан байгаа юм. Ер нь 2011 оноос хойш гараашуудыг буулгах, дулааны шугам сүлжээг засварлах талаарх шат дараатай ажлуудыг хийж эхэлсэн. Гэвч, Дулааны шугам сүлжээ ТӨХК болон иргэдийн хооронд маргаан үүсч, улмаар гараашуудыг зайлшгүй буулгах ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараа албадан буулгах захирамжийг дүүргийн Засаг дарга гаргасан байдаг юм. Тус захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс гараашуудыг буулгаж байна. 2012 оноос хойш гурав, дөрвөн жилийн хугацаанд Дулааны шугам сүлжээ ТӨХК-иас дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн засвар үйлчилгээ хийхээр гарааш эзэмшигчдэд шаардлага тавьдаг. Манай дүүргийн өмч, газрын харилцааны албаны зүгээс ч гэсэн “Нүү, газраа чөлөөл” гэсэн шаардлагыг удаа дараа тавьж ирсэн. Гэтэл өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээс эхлээд дулааны төв магистрал шугам ачааллаа дийлэхгүй болж, гэмтэл гараад аваарын байдалд шилжчихлээ. Тэгэхээр яалт ч үгүй гараашуудыг албадан буулгаж, талбайг нь чөлөөлж, төвийн дулааны шугамын засвар үйлчилгээг хийхээс өөр аргагүй болсон. Нэн яаралтай шугамыг засварлахгүй бол нийслэл хотын төвийн болон зүүн хэсэг тэр чигтээ дулаанаар хангагдаж чадахгүй болох хэмжээний аюултай нөхцөл байдал үүсээд байгаа.

-Саяхан шугам задарч, аваарын байдалд шилжсэн тухай сонссон юм байна?

-Тийм ээ. Хамгийн гол нь гэмтэл нь ил газраа биш, гарааш доор байрлачихсан. Зайлшгүй буулгаж байж л засч янзлах шаардлагатай байгаа.

-Хариуцах эзэд нь байгаа биз дээ?

-Бүгд хариуцах эзэнтэй. Иргэд тодорхой хэмжээний хөрөнгө гарган гарааш бариадтүүнийгээ 10 гаруй жил ашиглачихсан байх жишээтэй. Гэхдээ тухайн үед холбогдох байгууллагаас ямар нэг зөвшөөрөл авалгүй шууд барьчихсан байгаа юм. Бидэнд буулгахаас өөр арга байхгүй. Эздэд нь холбогдох чиглэлийн мэдээллийг өгөөд явж байгаа.

-Ажлын хэсэг байгуулагдсан уу?

-Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ер нь цаг алдалгүй гараашуудыг буулгах шаардлагатай аваарын нөхцөл байдал үүссэн гэдгийг энд дахиад хэлье. Зүгээр нэг жижиг хэмжээний гэмтэл биш. Шугам нь тэр чигтээ их хэмжээний элэгдэлд ороод муудчихсан, иж бүрнээр нь солих шаардлагатай байгаа. Ингэхийн тулд дулааны төв шугамын магистрал шугам дээгүүр дамнаад барьчихсан 28 тоосгон гараашийг бүгдийг нь буулгаж байж засвар үйлчилгээ хийх шаардаагатай. Шугам хуучин хот төлөвлөлтийн дагуу хийгдсэн учраас хонгилын систем байхгүй, шууд газар дор булагдчихсан байгаа. 800-ын хоолой гэдэг бол маш том хоолой. Тиймээс зайлшгүй албадан буулгах арга хэмжээ авах шаардлагатай болсон. Үүнийг иргэд, гарааш эзэмчигчид, тэнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүуд зөвөөр ойлгоххэрэгтэй. Бид хэн нэгний хувийн өмчийг ямар нэг шалтгаангүй дур мэдэн буулгах гэсэн хэрэг биш. Хамгийн гол нь Улаанбаатар хотын нийт иргэдийн эрх ашиг тэнд яригдаж байгаа учраас зайлшгүй буулгах шаардлагатай байгаа. Иргэд хэзээ ч өөрсдийнхөө гараашийг буулгахгүй юм билээ. Бид маш олон удаа шаардлага хүргүүлж байсан.
 
-Буулгаад эхэлчихсэн үү?

-Буулгаад   эхэлчихсэн байгаа. Эхний ээлжинд дулааны шугамыг засах ажлыг нэгдүгээрт тавьж байна. Ер нь энэ жилдээ шугамыг бүрэн сольж шинэчлэхгүй бол ирэх өвөл нийслэлийн төв болон зүүн хэсэг тэр чигтээ халаалтгүй болох эрсдэл үүсч магадгүй. Нэг үгээр хэлбэл хот тэр чигтээ хөлдөнө гэсэн үг. Станцаас 1200-ын, 800-ын, 500-ын, 100-ын гээд магистрал шугамууд явдаг. 800-ын шугам гэдэг бол маш том шугам байдаг. Энд олон айл өрх, ажахуйнэгж, байгууллагуудын халаалтын асуудал яригдаж байгаа.

-Буулгасны дараа гараашийн эздийн зүгээс гомдол гаргах байх даа?

-Энэ л бидний санааг зовоож байна. Иргэдийнхээ хувийн өмчийг хамгаалах талаасаа гараашийг буулгамааргүй. Гэтэл нэг хүний эрх ашгийг хамгаалахын төлөө нийтийн эрх ашгийг зөрчиж болохгүй шүү дээ. Иргэд өөрсдөө маш сайн ойлгох хэрэгтэй.
 
Монголын мэдээ
Б.Даваа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2016-04-29 16:17:38
    dyraaraa barisan hymyys sain dyraaraa oorsdoo buulgah heregtei,hot holdwel yah um,heden teneg ees bolj hotoo holdoohgyi buulgaad hayh heregtei,
  • ug ni tiim bol ch  2016-04-29 14:11:53
    tegehdee unen yum bolov uu. bas neg gazar ashiglaltin deerem bish bgaa daa. deer ni barilga bariad ehelbel ......hulhiduulsan nuhud haana handah bolj bna
    • dulaan hangamj 2016-05-02 13:42:02
      Yaj bodson gazariin deerem bhgui. 800-iin shugam gedeg bol yaltchgui tob magistrali bn. Iim yumaar togloom luibar hiideggui yum. Hotiin injeneriin shugam suljee...
  • 10 000 2016-04-29 09:29:42
    Хотын үзэмж дарсан хог шдээ. Шууд буулга.
  • Шархүү 2016-04-29 08:06:49
    Зөвшөөрөлгүй гараж барьсан нөхрийг олж цээрлүүл.. нийтийн эрх ашгийг бодох зүйтэй.Зөвшөөрөлгүй гараж авсан нөхөд хохино , яах гэж зөвшөөрөлгүй юм авсан юм...
  • irgen 2016-04-29 05:00:14
    sukhbaatar duurgiin 2-r khoroonii 1-a bairnii derged bas gazar doorkhi davkhar grash barina geed baigaagaa boliulaach ee Niimiin erkh ashig chukhal bolokhoos
  • нураа 2016-04-29 03:43:45
    тэр 28 тоосгон гараашаа шууд бульдозероор нураагаад газартай нь тэгшлээч , өөр ярих юу байгаан ...
  • зөв 2016-04-29 02:46:10
    яг зөв нийтийн эрх ашиг номер 1
  • Зочин 2016-04-29 02:16:07
    Шүүхийн шийдвэр нь гарсан юм бол буулгах л хэрэгтэй. ШШБГазрынхантай цуг очоод хуулийн дагуу протокол хөтлөөд хөндлөнгийн гэрч оролцуулаад албадан буулгах л хэр...
  • Irgen Namjil 2016-04-29 01:34:57
    Buulga :)))
  • irgen 2016-04-29 01:30:33
    Zovshoorolgui barigdsan bol yah ch argagui. Buulgah l heregtei. Hezee manaihan neg hunii erh ashgaas niitiin erh ashig deeguur tavigddagiig oilgoh yum boldoo. ...
  • irgen 2016-04-29 01:13:29
    buulga