БШУ-ы сайдын “зөвшөөрөлгүй данс”-ны учир тайлагдлаа
Хуулиараа бол ганцхан данстай байх ёстой сайд нарыг олон данс нээн хууль зөрчиж байна гэх мэдээлэл цацагдаж буй. Жишээ нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зургаан дансыг ямар ч зөвшөөрөлгүй нээсэн нь аудитаар тогтоогдсон гэх хэл үгэнд ороод байгаа. Олон данстай байдгийг учир нь эхнээсээ олдож эхэлж байна. БШУ-ны сайдын зургаан данс гэхэд 1990-2008 онд хэд хэдэн хүрээлэнгүүдийн нэр дээр нээгджээ. Хөнгөнүйлдвэрийн, Палентологийн,  Ургамал газар тариалангийн хүрээлэн болон Мал аж ахуйн хүрээлэнгийн Архангайаймаг дахь салбар, Говийнбүсийнсалбар, Дорнодбүсийнсалбаруудын нэр дээр нээгдсэн данс аж. Эдгээр газрууд данс нээлгэсэн өдрөөсөө хойш тасралтгүй ажиллаж байгаа юм байна.

Тус хүрээлэнгүүд нь Шинжлэх ухаан технологийн санд хамаарагддаг гэнэ.  Тус бүрдээ нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүс орлого, зарлагын гүйлгээг  захиран зарцуулдаг байна. Дээр нэр дурдсан зургаан дансны орлого, зарлагын гүйлгээ хуулийн хугацаандаа тайлагнагдаж, санхүүгийн тайлангийн нэгтгэлд орж байжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.