Харилцааны соёлдоо анхаарч үзээрэй
Монгол Улсад анх удаа өндөр дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Энэ бол ирэх долдугаар сард болох АСЕМ-ын XI уулзалт юм. Хоног, хоногоор түүчээлэн наашилж буй АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр хүнд төдийгүй асар хариуцлагатай үүрэг гэдгийг албаныхан онцолж байна. Энэ ч утгаараа хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс тохижилт, шинэчлэлтийн хэд хэдэн ажлыг хийхээр төловлөөд, аль хэдийнэ ажилдаа орчихоод байгаа.
 
Нийслэлийн засаг дарга ч захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгийг шийдээд өгчихөж. Дээрх захирамжийн дагуу явган хүний замын хавтанг нөхөн сэргээж будах, шаардлага хангахгүй хуучин явган замыг хуулж, шинээр барих гэнэ. Залуусын мөрөөдөл болж, удаан хугацааны туршид яригдсан унадаг дугуйн зам баригдах нь, энэ үеэр. Мөн хаашаа л харна, хуучирч навсайсан, салхинд урагдсан сурталчилгааны том, жижиг самбарыг албадан буулгах юм байна.
 
Түүнээс гадна хугарч, нугарч, өнгөө алдсан хайс хашлагыг засварлах, буулгах, өнгө үзэмж муутай, гандаж гундсан барилгын гадна фасадыг засварлаж, шинэчлэх гээд мундахгүй их ажил хийгдэх гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд хийгдсэн 3D ханын зурган чимэглэл, автозамын болон явган замын хүний хэвтээ тэмдэглэгээг солих, Дүнжингаравын замын дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилт хийх, зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх гээд л төлөвлөсөн ажил үгүй мөн их байна аа.
 
Ашгүй АСЕМ-ын буянаар хот маань өнгө нэмж, нүүрээ угаах нь хэмээн нийслэлчүүд ч баярлаж байгаа харагдсан. Яах вэ, нэг удаа гадны олон зочид төлөөлөгчид ирэх гэж байгаа юм чинь “Шинэ халадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг шиг нийслэл маань цэмцийхэд буруудах юун байх вэ.
 
Гэвч нийслэл өнгөлөг сайхан байхаас гадна Монгол Улсын нэр хүндийг илтгэх нэг зүйл нь харилцааны соёл, биеэ авч явах байдал. Наад зах нь дэлхийн хэмжээний том арга хэмжээнд 50 гаруй орны төр засгийн өндөрлөгүүд ирнэ. ОХУ-ын тэргүүн, БНХАУ-ын дарга гэх мэтээр лидер улстөрчид ирж таарна. Гэтэл манай цагдаагийн алба хаагчдын харилцаа ямар билээ дээ. Саяхан АСЕМ-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт болоход явган зорчигчид, жолооч нарыг зангах, загнах, хараах гээд л янз бүрийн үйлдэл гаргаж байгаа харагдсан. Гахай, нохойтой харьцаж байгаа юм шиг л аялав.
 
Ийм л үйлдлийг тэр олон орны дээд төвшний хүмүүсийн өмнө битгий гаргаарай даа. Бидэнтэй харьцдаг шиг “тэнэгтэв”. Адаглаад л АСЕМ-ын уулзалтад оролдож яваа нэг төлөөлөгч гудамжинд явж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тийм болохоор л харилцааны соёлдоо анхаарахыг сануулж байгаа хэрэг. Мөн хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь тун чухал. Магадгүй хэн нэгэн төлөөлөгч нь зам дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчаас мэдээлэл авахыг хүсэх ч юм бил үү, хэн мэддээ. Тийм болохоор л анхааруулаад, сануулаад байгаа юм. Яагаад ийнхүү онцлоод байна вэ гэвэл АСЕМ-ын үеэр нийслэлчүүдийн олонхи нь хөдөө, орон нутаг руу явах шинжтэй байна билээ. Тийм болохоор үүрэг гүйцэтгэх хэдхэн хүн л монголчууд бахархах түүхтэй, гайхам соёлтой, жуулчлахад таатай, найрсаг зочломтгой улс шүү гэдгийг харуулах хэрэгтэй.
 

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ADMIN 2016-04-29 15:37:19
    МОНГОЛИЙН ЦАГДАА НАР БЯЛДУУЧ НОВШНУУД БАЙГАА ЮУМ ШҮҮ.ТОМЧУУДАД ҮЙЛЧИЛСЭН ЛАЛАРУУД.ТӨСВИЙНХӨН Ч ЯЛГААГҮЙ,АЖИЛЛАА МЭДЭХГҮЙ ДАРГАЫН ЦАРАЙ АЯ ТАЛ ХАРСАН ТОЛГОЙГҮЙ ?...
    202.126.89.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-29 02:41:30
    Загтнасан газар маажилаа гэдэг шиг...Энийг л цагдаа нартаа сайн хэлж ойлгуулаарай...Сая болсон уулзалтаар цагдаа нарын харьцаа их бүдүүлэг муухай байсан шүү.
    124.158.111.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-04-29 00:43:27
    ASEMd oroltsoh gej bui gadaad baina uu, jiriin negen ajilda yavj baigaa Mongol irgen baina uu. Bugdentei l soyoltoi haritsah heregteishde. Ter ASEMiinhan yavna
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2016-04-29 00:31:58
    tiim shuu
    103.57.92.211
    Мэдэгдсэн Хариулах