Голомт банкны нэрэмжит “Оюутны ЭШ-ний бага хурал”-ын сүүлийн шалгаруулалтад 41 оюутны илтгэл үлдлээ
Голомт банкны хамт олон эх орныхоо ирээдүйг өргөх оюунлаг залуусаа дэмжих, амжилттай суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсад анх удаа  “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, Судлаач оюутны баг” зэрэг оюутанд зориулсан багц хөтөлбөрий хэрэгжүүлж ирсэн түүхтэй.

Үүний нэгээхэн хэсэг болсон Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” энэ жил 15 дахь удаагаа зарлагдсан бөгөөд ШУТИС, МУИС, СЭЗДС зэрэг сургуулийн 173 оюутны 109 бүтээл ирснээс урьдчилсан хамгаалалтанд 41 оюутны 34 илтгэл шалгаран үлдээд байна.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь тухайлсан сэдэв заагаагүй, ерөнхий чиглэлийн хүрээнд зарлагдсан тул оюутнуудын оролцоо өндөр, өргөн сэдвийг хамарч чадсанаараа хүчтэй өрсөлдөөн дунд явагдаж байна. 

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсдын 44 хувь нь банк санхүүгийн чиглэлээр, 56 хувь нь  бусад салбарт суралцаж буй оюутнууд байгаа нь бүх оюутанд ижил тэгш боломж олгож чадсаны илэрхийлэл юм.

Оюутнуудын  65 хувь нь хөрөнгө оруулалт, эдийн засаг, зээлийн чиглэлээр илтгэлээ бэлтгэсэн бол 35 хувь нь бусад чиглэлийн сэдвийг хөнджээ.
Сүүлийн шатанд оролцох оюутнуудын нэрс болон илтгэлийн сэдэв 2016.05.02-нд тодрох бөгөөд 2016.05.06-нд  Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын  шилдгүүд шалгарах юм.
 
Голомт банкны хамт олны зүгээс нийт оюутан залуустаа амжилт хүсье. 
Бусдад түгээх
  • gplus