Уулархаг нутгаар нойтон цас орно

30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

               2016 оны 04 дүгээр сарын 28-ны 21 цагаас 04 дүгээр сарын 29-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

 

2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   


  30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3,4-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаарна.

 
Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.