"Барилга Экспо-2016" олон улсын үзэсгэлэнг энэ сарын 29-өөс тавдугаар сарын 1-нд “Барилгын Материал, дэвшилтэт техник технологи”, тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн чиглэлээр Мишээл Экспод болно.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд "Полимер ба хэлбэржүүлсэн мембран ТехноНИКОЛЬ материал ашиглан барилгын дээвэр болон суурийг хамгаалах цогц шийдэл"-ийн үзүүлэх сургалт, “Материал судлал-Орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал, "Үйлдвэрлэлд эрчим хүчийг ашигтай зарцуулах шийдэл", “Ус чийгний тухай ойлголт, ухагдахуун, ус чийгнээс хамгаалах тухай” сургалт, семинар болно.

 “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн үзэсгэлэнд нийслэл хотод захиалга авч буй 100 гаруй шинэ орон сууцны танилцуулга, худалдаа болох бөгөөд зах зээлийн ханшийн хамгийн доод үнэлгээ буюу м/кв нь 1.3 саяас эхлэх аж. 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.