Шинэ ертөнцөөр хамтдаа...

Антонин Леопольд Дворжак Чех улсаас төрөн гарсан дэлхийн алдарт хөгжмийн зохиолч юм. Тэр хайр дурлалын сэдэвт хөгжмийн бүтээлүүд, тэр дундаа "Славони бүжиг" /Slavonic Dances/, "Америк хүн" /"American" String Quartet/, "Морин хийл хөгжимд зориулсан концертын В нот" /Cello Concerto in B minor/, “Шинэ ертөнц №9 Симфони” (New World) зэрэг дуурь, симфони, найрал болон танхимын хөгжмийн бүтээлүүдээрээ алдартай нэгэн. 1892 -1895 онуудад  АНУ-ын Үндэсний Консерваторийн захиралаар ажилласан бөгөөд энэ хугацаанд түүний дэлхий дахинд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийнх нэг “Шинэ ертөнц №9” симфонио туурвисан байна. Энэхүү бүтээлийг нь Нью Йоркийн Филармони  1893 оны 12-р сарын 16-ны өдөр Карнеги холлд  Антон Сэйдлийн удирдлагаар анх удаа үзэгч сонсогчдод хүрчээ.

Тэгвэл нэрт хөгжмийн зохиолчийн “Симфони №9” (Шинэ Ертөнц), Морин хийлийн Концерт (in B minor) зэрэг бүтээлүүд нь 2016 оны 04-р сарын 29-ны 19:00 цагт улсын Филармонийн концертын танхимд эгшиглэх аж. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, гоцлол хөгжимчин морин хийлч Н.Анхмаа, хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон TICKET.mn сайтаар худалдаалж байгаа аж.


 

“Шинэ ертөнц”-өөр хамтдаа аялахыг урьж байна.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.