“Үргээлэг” кино  433 сая төгрөгийн орлого олжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо.

2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн зохиож найруулсан “Үргээлэг” кино шалгарсан бөгөөд уг кинонд Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа гэсэн чадварлаг жүжигчдийн баг тоглосон нь ийм их амжилт олсон байж болзошгүй хэмээн кино судлаачид дүгнэж байна.

"Үргээлэг" киногоор монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлсэн байна. Харин удаад нь бас л удам залгасан кино жүжигчдийн хүү Б.Тамирын зохиож найруулсан нь “Аз жаргалын шок” уран сайхны кино орсон байна.  

Mollywood Box Office
Киноны жагсаалт Гарсан он сар өдөр Олсон орлого
1 Үргээлэг 4 сард 433,544,502
2 Аз жаргалын шок 4 сард 371,013,199
3 Зоорь   156,568,473
4 Анирлагч   124,954,802
5 Хүүгүй ломбард   113,411,138
6 Хамгийн сайхан нь 6 сарын 18 60,626,437
7 Кино шиг амьдрал   58,632,825
8 Улаан пальто 5 сарын 18 53,176,012
9 Кино шиг амьдрал   58,632,825
10 Анхаар дотор чимээгүй   49,800,803
11 Хязгааргүй   42,433,294
12 Миний хайр 6 сарын 13 35,465,035
13 Луйвар   32,430,199
14 Шарга даага   22,084,290
15 Тэртээх ертөнцийн хөгжимчин   9,831,941
16 Remote control   8,847,000
17 Алсын удирдлага   8,449,155
18 Хайрын бэлэг   7,873,252
19 Үхэл амьдралын зааг   5,532,008
20 Хан хүү нь аль нь вэ   3,547,000
21 Бардо   1,310,861
 
/Дээрх кинонуудын зарим нь зөвхөн “Тэнгис”, “Өргөө” кино театруудаар гарч байсан бөгөөд гаралтын хугацаа ч  харилцан адилгүй байсан/ 

Зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ашиг орлогын жагсаалт
Киноны жагсаалт 6.13-6.19 6.20-6.26
1 Хамгийн сайхан нь 30,525,568 30,100,869
2 Хүүгүй ломбард 3,677,338  
3 Миний хайр 11,018,093 24,446,942
4 Улаан пальто 6,053,667 2,113,467
5      
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.