Гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна
“Зүрхний эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” үндэсний сургалт болж байна.   Энэхүү сургалт нь зүрх судасны эмгэг ялангуяа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн сувилахуйн тусламж  үйлчилгээнд  нэвтэрч буй орчин үеийн ололт амжилттай танилцаж харилцан туршлага солилцох, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахд  өнөөдрийн тулгамдаж буй  асуудлаа хэлэлцэх  сувилахуйн ур чадварыг  дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Зүрх судасны эмгэг, тэр дундаа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг  дутагдлын үеийн  цогц тусламж үйлчилгээний чухал хэсэг нь сувилахуйн тусламж үйлчилгээ байдаг. Зүрх судасны эмгэг нь  сүүлийн 20 жилд хүн амын нас баралтын  тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт 2013 оны байдлаар нийт нас баралтын 35,1  хувь буюу Монгол Улсын хүн амын  гурван хүн тутмын нэг нь зүрх судасны тогтолцооны  өвчний шалтгаантай  нас баралт байгаа нь  манай улсын  эрүүл мэндийн салбарын өмнө анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа юм.  

         Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сувилагч, мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн  эрдэм шинжилгээний бүтээлээ  хэлэлцүүлж  хамтран туршлага солилцож  хамтарсан зөвлөмж гаргах юм байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмч 2016-04-28 07:00:10
    архи тамхи пиво гол шалтгаан
    202.179.25.28
    Мэдэгдсэн Хариулах