Генерал цолтнуудын уулзалт боллоо

Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,  УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд Ц.Оюунбаатар нар өнөөдөр генералуудыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборын Есөн хөлт цагаан тугт танхимд хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсад 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анхны 11 генерал цолтон төрсөн түүхтэй. Энэ өдрийг Монгол Улсад генерал цол бий болсон өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна.

Генерал цолтнуудыг хүлээн авсан ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генералууд аа,

Хүндэт зочид оо,

Эх орныхоо бүрэн бүтэн байдал, улс орныхоо дотоод гадаад байдал, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж, цэргийн дээд цол хүртсэн эрхэм генералууд та бүхэнд цэргийн дээд цол-генералуудын өдрийн цогтой халуун баяр хүргэж, та нарт эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын 170 гаруй хүн цэргийн дээд цол-генерал цол хүртсэн байдаг. Энэ хүмүүс бол зэвсэгт хүчин, хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр, цагдаа, тагнуул гээд улс орны аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын албан хаагчид юм. Тэд бол цэргийн хүний эрдэм, удирдахуйн ухаан, монгол цэргийн хийморь, цог золбоог биедээ шингээсэн хүмүүс юм. Тэднээр бид бахархаж байдаг.

Та бүхний, үе үеийн генералуудын удирдаж байсан хамт олны зүтгэлийн үр дүнд өнөөдөр монгол цэрэг дэлхийн цэрэг болж, монгол генерал энхийг сахиулах үйл ажиллагаанд бүсийн командлагчаар ажиллаж байгаа нь үнэхээр Монгол Улс, түүний дотор зэвсэгт хүчнийхэн маань ямар түвшинд хүрч, хүлээн зөвшөөрөгдсөнийг харахад бахархалтай байдаг.

Өнөөдөр үнэхээр баярт өдөр тохиож байна. Энэ баярын өдрийг тохиолдуулан эрхэм генералууд, алтан мөрдэстнүүд та бүхэнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, та нарт болон та нарын гэр бүл, ойр дотнын хүмүүс, хамт олонд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

olloo.mn


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BAILDAGCH 2016-04-28 07:52:41
    Тэднээр бид бахархаж байдаг.- "TA NARAAR BID BAXARXAJ BAINA" GEED XELCHIXEJ CHADDAGUI YUM UU ??? TSAGAAN DARGA AA ???