Д.Батцогт: Хуулиар эмч нарынхаа цалинг нь нэмэх эрх эмнэлэгт олгогдож байгаа
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Энэ салбарын шинэчлэлийг бид дөрвөн үндсэн чиглэлээр харж байгаа. Нэгдүгээрт хууль эрх зүйн орчны, хоёрдугаарт, санхүүгийн, гуравдугаарт хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн, дөрөвдүгээрт хүний нөөцийн шинэчлэл. Эрх зүйн орчны шинэчлэлд энэ дөрвөн жилд чухал алхмууд хийгдлээ. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль батлагдчихлаа. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг ойрын үед өргөн барихаар бэлдэж байна.
 
    Иргэд эмнэлгийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авахдаа яавал санхүүгийн эрсдэлд орохгүй байх вэ гэдгийг бид голлож байгаа.  Эмнэлэг боломждоо тулгуурлаж, зөвхөн төсөвт найдаж хөгжих биш зорилтдоо тулгуурлаж хөгжих ёстой. Иргэдэд чанартай тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэхийн төлөө бүх хүч чадлаа нэгтгэж, менежментээ зохион байгуулах хууль болсон. Мөн хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаж зохион байгуулах, хэрхэн санхүүжүүлж, хянах вэ гэдгийг нарийвчлан тусгасан байгаа.

 НББСШУБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт:   Энэ хуулийг баталснаар эрүүл мэндийн салбарт 70-80 хувийн шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа.    Энэ хуулийг ярихын тулд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг эхэлж ярих ёстой. Бид эрүүл мэндийн даатгалыг тогтолцооных нь хувьд шинэчлээд,  төр, хувийн хэвшил гэж ялгалгүйгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх бололцоог нээж өгсөн. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хэн нь чанартай үзүүлж чадаж байна вэ, тэр үйлчлүүлэгчдээ татна. Тэр хэмжээгээрээ ЭМДС-гаас авах санхүүжилт нь нэмэгдэнэ гэсэн үг.
    Харин Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар эмнэлгийн засаглалыг сайжруулж өгснөөрөө ач холбогдолтой. Тухайлбал, улстөрөөс хараат бус болгож, боловсон хүчний болон санхүүгийн эрхийг нэмэгдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах бололцоог нээж өгч байгаа. Чадвартай боловсон хүчнээ тогтоон барихын тулд цалинг нь нэмэх эрх эмнэлэгт олгогдож байгаа.
Эмнэлгийн засаглалыг сайжруулснаар эмнэлэг чадлынхаа хэрээр үйлчлүүлэгчээ татаж, даатгалын сангаас ахиухан мөнгө аваад, хэмнэсэн мөнгөөрөө эмч нарынхаа цалинг нэмэх, боловсон хүчнийхээ мэргэжлийг дээшлүүлэх зэрэгт зарцуулж болно.
    Олон талаас нь судалж, олон дахин хэлэлцүүлэг зохион байгуулж байж батлуулсан энэ хууль эрүүл мэндийн салбарт ойрын жилд үсрэнгүй хөгжил авчирна гэж харж байгаа.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2016-04-29 01:43:00
    энэ хэзээ ч бүтэхгүй юм ярихаа болимоор юм. 1-рт: Хэмнэх нь байтугай хүрэхгүй төсөвтэй салбар, 2-рт цалин нэмэх эсэх дарга нарын үзэмжийн асуудал болно шүү дээ....
  • иргэн 2016-04-29 01:13:42
    Эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авахад батлагдсан төсвийг зориулалтынх нь дагуу бүрэн зарцуулдаг, энэ зардлын зарцуулаагүй үлдэгдэл гарвал төсөвт буцааж татаж бай...
  • Odon 2016-04-28 14:51:08
    Chadliinha hereer uilchluulegchee tatna gej baihgui. Hun yag hiisneeree tsalinjih tiim huuli gargaval heregine. Tegvel hamaa alga ih tsalin avah ni oroi boltlo ...
  • yu be 2016-04-28 13:02:43
    Yu idsenee medehgui baigaa khun yu hiihee medeh uu
  • dak 2016-04-28 09:23:50
    болтугай гэхээс
    124.158.91.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-04-28 07:49:42
    Saihan zuil sanaachilj batalsan gishuuddee bayarlalaa.
  • жирийн иргэн 2016-04-28 07:34:59
    Батцогт гишүүн ээ сэр.Эмнэлгүүд хэмнэсэн мөнгөөрөө хэзээ ч эмч, ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүй.Тэд үйл ажиллагаандаа л зарцуулбал их юм.Худлаа хоосон ярих ю...