2.9 тонн алт экспортолжээ
Манай улс энэ оны эхний гурван сарын байдлаар 5.2 сая тонн нүүрс, 1.8 тн алт, 305.2 мянган тонн газрын тос олборложээ.
 
Хайлуур жоншны баяжмал 37.3 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 379.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 133.9 мянган тонн, цайрын баяжмал 21.8 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.
 
Мөн энэ хугацаанд 412.8 мянган тонн зэсийн баяжмал, 991.7 мянган тонн төмрийн хүдрийн, 2.9 тонн алт, 3.3 сая тонн нүүрс, 303.0 мянган тонн газрын тос экспортолжээ. 
 
Ингэснээр Ашигт малтмалын газар 7.4 тэрбум төгрөг, Газрын тосны газар 27.0 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Уул уурхайн сайдын багцын орлогоор 34.4 тэрбум төгрөг болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.