Кросс гүйлтийн ААШТ Төв аймагт болно

Төв аймгийн Зуунмод хотноо кросс гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна.  Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Макао, Хонконг, Манайлзын өсвөрийн гүйгчид оролцох юм. Оролцогчид 14-15 насны охид, хөвгүүдийн ангилалд  3,5 км-т, 16-17 насны ангилалд 4,6 км-т хурд сорино.

Тэмцээнийг Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо хамтран зохион байгуулж буй бөгөөд ССАЖЯ, Спорт бэлтгэлийн төв, МҮОХ, МҮОА, Азийн спортын сургуулиудын холбоо, "Бодь даатгал" компани, Төв аймаг, "Смарт Бат бэх ремикон" ХХК зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа юм байна.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу зай тус бүрт эрэгтэй, эмэгтэй таван тамирчин оролцох бол гадаадын өсвөр тамирчид нэг зайд дөрвүүлээ өрсөлдөх ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.