Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон “Юү Эс Эйд” буюу АНУ-ын Хөгжлийн тусламжийн байгууллагаар дамжуулан хамгийн багадаа 13 сая долларын зээлийн баталгаа болон зээлийг найздаа өгсөн тухай “Дайли Коллер Ньюс Фаундэйшн” цахим сайтад хэвлэгдсэн тайланд илчлэн бичжээ.
Клинтоны захиргааны үед АНУ-ын тусламжийн асуудал хариуцсан байгууллагаас Мухаммед Юүнүст зээл, зээлийн баталгаа өгч, түүнтэй контракт байгуулж байжээ.
Юүнүс нь Бангладеш улсад төвтэй Грамийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаад авлигын хэргийн улмаас 2011 онд огцорсон юм.
Юүнүс 13 сая долларын зээл болон зээлийн баталгаа авсныхаа хариуд Клинтоны гэр бүлийн байгуулсан санд удаа дараа 100-300 мянган долларын хандив өгч байжээ. Түүнээс гадна Юүнүсийн хамтрагч нар нь мөн ЮүЭсАйд байгууллагатай 11 сая долларын гэрээ хийж санхүүжилт авсан байна. Холбооны мөрдөх товчоо Хиллари Клинтоныг төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхолд ашигласан хэргээр шалгаж байна.

Монголын мэдээ