“Шударга ёс”-ынхны халгаатай шийдвэр
УИХ-ын 2016 оны сонгууль зургаадугаар сарын 29-нд болно. Тов нь гарчихсан ч сонгуулийн бэлтгэл ажил зуун задгай. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох эсэх асуудал эцэслэн шийдэгдэх хүртэл энэ байдал үргэлжилсээр байх нь тодорхой. Өчигдөр Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр “Шударга ёс”-ынхон тав хоногийн завсарлага авч байгаа тухай халгаатай шийдвэрээ дуулгав. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ  ““Шударга ёс” эвслийн бүлэг цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хэлэлцэж амжаагүй тул уг дүгнэлтийг бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай байна. Хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” гэв.

УИХ-ын 76 гишүүны 55 нь Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр чуулганы танхимд цугласан ч,  “Шударга ёс”-ынхон барьц өгөхийг хүссэнгүй. Гэвч З.Баярсэлэнгэ гишүүн даргынхаа хүслийг л биелүүлсэн.

Солонгосоос ирсэнээсээ хойш улстөрийн тавцанд ганцаарчилсан тоглолт хийх болсон Н.Энхбаяр энэ удаад Цэцийн дүгнэлтийг хүлээж авах хүсэлгүй байгаа. Үүнийгээ ч илэрхийлсэн. Тэр “Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. Залуустайгаа өөрийн багтайгаа УИХ-д суумаар” гэсэн. Н.Энхбаяр бор оймсондоо бас нэжгээдийг хавчуулаад зүтгэчих мөрөөдөлтэй байж. Тэр нь биелсэнгүй. Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлгээр түрий барьж, хуулийн хэлэлцэх хугацааг хойшлуулчихлаа. Цаг үрсэн л хэрэг. СЕХ-оос Цэцийн шийдвэртэй холбоогоор зарим сонгуулийн бэлтгэл ажил зогссон тухай тоть шиг давтсаар байгаа.

Ирэх сарын 2-оос намууд нэр дэвшигчдээ тодруулж эхлэх хуулийн хугацаатай. Тиймээс ямар тогтолцоогоор сунгуулиа явуулах шийдвэр л бүгдэд хүлээлт үүсгэж буй.

Ер нь "Шударга ёс" эвслийн бүлгийн бүх гишүүд Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэвэл өрөөсгөл. Тэдний бүлгийн Ч.Улаан, Д.Тэрбишдагва тэргүүтэй хууччуул  жагсаалтыг халахыг дэмжиж байгаа тухай хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа хэлчихсэн. Харин завсарлага авахад тэд энэ саналаа  хэлэх боломжгүй байсан. Учир нь УИХ-ын З.Баянсэлэнгэ бүлэг хуралдахад ирц хүрэхгүй байгаагаа дуулгасан. Энэ завсарлага эвслийн бүлгийнхний бүгдийнх нь хүсэл биш болж таарч байгаа.

Тэгэхээр ардчилсан парламентыг барьц алдуулж байгаа “Шударга ёс”-ынхны бүгдэд халгаатай завсарлага хэзээ дуусч, сонгуулийн хуульд цэг тавихыг Н.Энхбаяр л мэдэх гээд байгаа биз.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 10 000 2016-04-29 09:50:15
    Хашааны банхар Баянсэлэнгэ мэт нь Намбарванаа үх гэвэл үхнэ дээ...
  • Нмм 2016-04-28 15:03:48
    Энэ тэнэгийн тэнэг МАХН Энх баяраас өөр арай дээр гэх хүнгүй нам болиосой сонсрхоор баас хүрээд баына