Шөвгийн 16 багийн нэр тодорхой боллоо
ДАШТ-ний хэсгийн тоглолтууд дуулиан шуугиантай явагдаж өндөрлөлөө. Шөвгийн 16 багийн сүүлийн дөрвөн багийн нэр өнгөрсөн шөнө тодорсон юм. Энэ удаагийн ДАШТ-нийг Испани, Итали, Англи, Португал тэргүүтэй европ тивийн  топ багууд хэсгийн шатнаас орхиж олон мянган хөгжөөн дэмжигчидээ гомдоож орхилоо. Түүнчлэн ДАШТ-ний шөвгийн 16-д Ази тивийн төлөөлөл үлдэж чадсангүй. Африк тивийн хүчирхэг багууд болох Гана, Кот Д Иуарын шигшээ багууд ч мөн хэсгээсээ шалгарч чадалгүй нутаг буцлаа.

Ингээд та бүхэнд  шөвгийн 16-д шалгарсан багуудыг танилцуулъя. А хэсгээс  зохион байгуулагч Бразилийн шигшээ баг хоёр хожил, нэг тэнцээтэй долоон оноотойгоор хэсгээ тэргүүлсэн бол Мексикийн шигшээ баг мөн хоёр хожил нэг тэнцээтэйгээр долоон оноо авсан хэдий ч бөмбөгний зөрүүгээр хэсгийн хоёрдугаар байраар гарлаа. Харин В хэсгийг Нидерландын шигшээ баг 100 хувийн амжилтаар буюу гурван хожил авч есөн оноотой тэргүүллээ. Тэдний араас Чилийн шигшээ баг хоёр хожилтой зургаан оноотойгоор хоёрдугаар байраар гарлаа. С хэсгийг Колумбын шигшээ баг есөн оноотой тэргүүлж,  Грекийн шигшээ баг дөрвөн оноотой хоёрт бичигдэж хэсгээс шалгарлаа. Үхлийн хэсэг болох D хэсэгт маш сонирхолтой тулаанууд өрнөсний эцэс Коста Рикагийн шигшээ баг маш том шуугиан тарьж  нийт долоон оноотойгоор хэсгээ тэргүүллээ.  Харин хоёрдугаар байрын төлөө гурван дэлхийн аварга болох Англи, Уругвай, Италийн багууд ширүүн өрсөлдөж Уругвайн шигшээ баг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Е хэсгийг Францын шигшээ баг долоон оноотой тэргүүлж, Швейцарын шигшээ баг зургаан оноотой удаалж хэсгээс шалгарлаа.

Харин F хэсгийг Аргентины шигшээ баг 100 хувийн амжилтаар тэргүүлсэн бол Нигерийн шигшээ баг дөрвөн оноотой хоёрдугаар байраар шалгарлаа. G хэсэгт мөн нэлээн сонирхолтой тоглолтууд явагдсаны эцэст Герман, АНУ-ын багууд нэг, хоёрдугаар байраар шалгарлаа. АНУ-ын хувьд Португалтай оноогоор тэнцсэн ч бөмбөгний зөрүүгээр ийнхүү тэмцээнийг үргэлжлүүлэх эрхтэй болсон юм. Харин Н хэсгийг Бельгийн шигшээ баг итгэл төгс есөн оноотой  тэргүүлсэн бол Алжирын шигшээ баг анх удаагаа ДАШТ-ний шөвгийн 16-д шалгарлаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрка 2014-06-27 11:18:58
    Коста Рика жинхэнэ шуугиан тарилаа. Англи, Итали хоёрыг мулталлаа.