Амь амиа бодоорой
Сүүлийн хэдэн өдөр сошиал медиад хүчээ авч, олныг талцуулсан нэг асуудал бол яах аргагүй улаанбурхан өвчин байлаа. Хорвоод мэндлээд удаагүй, ээж аавдаа бэлэг болж ирсэн бяцхан зүрхнүүд ээлж дараалан бурхны оронд одсон эмгэнэлт явдал болов. Үүнийг төр засгийн буруу хэмээж, эцэг эхчүүд, ер нь хүн болгон л эрүүл мэндийн салбарынхны буруу хэмээн зүхэж байлаа.
 
Үнэхээр ч манай улсын эрүүл мэндийн салбар хүндхэн байдалтай байгаа нь үнэн. Үүнээс гадна амьсгалж буй агаар, амьдарч буй орчин, хөрсний болон, усны бохирдол, идэж ууж буй хоол хүнс гээд бидний амьдарч буй орчин хүнд байгаа. Тиймээс л эрүүл орчинг бүрдүүлж чадсангүй хэмээн төр засгийг буруутгаж буй биз. Эрүүл орчин гэдэг нь хүнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн амьдралын буюу хүрээлэн буй орчинг хэлнэ хэмээн эрдэмтэн суддаачид тодорхойлсон байдаг.
 
Тэгэхээр нэгэнтээ энэ эрүүл орчныг бүрдүүлэхэд асар их хугацаа шаардах учраас одоо хүн бүхэн амь амиа л бодох цаг болж. Адаглаад үр хүүхдээ өвчин тусгахгүйн тулд урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэх нь чухал байна. Дархлаа сэргээх, витаминжуулалтын аян гээд л орон даяар зарладаг. Гэвч эмийн сангуудын хамгийн борлуулалт муутай бараа нь олон төрлийн витамин байдаг юм байна.
 
Ийм байхад хүүхдүүд өвчин тусалгүй ч яах вэ дээ. Гэтэл манайхан хэзээнээсээ хээгүй юм болохоороо хүүхдээ өвдсөн үед дураараа эмчилдэг, хэн нэгэн танилынхаа хэлснээр аргалах гэдэг, эмчийн бичээд өгсөн эм тариаг гүйцэд хийдэггүй, бие нь жаахан дээрдэхээр цэцэрлэг, сургуульд нь явуулчихдаг нэг гэм бий. Үүнээс л үүдэн хүүхдийн биед өвчний үлдэгдэл хуримтлагдсаар байгаад аль нэг эд эрхтэнд нь нөлөөлж, суурь өвчнийг үүсгэж байгаа юм шүү дээ. Эсвэл ээж нь хүүхдээ хэвлийдээ тээж байхдаа их өвчилдөг, эм тариа хэрэглэдэг, архи дарс уудаг байсан бол мөн л өвчлөх үндэс болох нь мэдээж.
 
За тэгээд хүүхдээ төрүүлэхдээ хүртэл өвдөхөөс айж, кисерова хагалгаа хийлгэдэг, үүнээс улбаалан хөхөнд нь сүү орохгүй байх тохиолдол гардаг талаар танил эмч маань ярьж байсан юм. Хөхөндөө сүүгүй ээж хүүхдээ угжихаас өөр яах билээ дээ. Гэтэл эмч, мэргэжилтнүүд бяцхан үрсдээ дархлаа тогтоохын тулд хөхөөрөө сайн хооллохыг зөвлөдөг. ДЭМБ-аас хүртэл хүүхдээ ядаж зургаан cap хүртэл, болж өгвөл хоёр нас хүртэл нь хөхөөр хооллохыг зөвлөдөг.
 
Гэтэл эдүгээ хөхөөр хооллолт дөнгөж 48 хувьтай байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Уг нь 2012 оны үед ээж нарын 90 гаруй хувь нь хүүхдээ хөхөөр хооллодог байсан байна. Ийм л байна шүү дээ, бодит байдал. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ уйлахаас төвөгшөөж, цэцэрлэг, сургууль руу нь оруулахдаа ундаа, чихэр, жимс гээд юу эсийг авч өгдөг билээ дээ. Бас болоогүй янз бүрийн витаминыг уут уутаар нь өгч, замбараагүй идүүлчихдэг ч тал бий. Ямар ч эмийг тунг нь тааруулж хэрэглэвэл эм, хэтрүүлбэл хор болдог гэдэг шүү дээ. Тэгэхээр витамины буруу хэрэглээ ч хүүхдэд тань ач тусаа өгөхөөсөө илүүтэй хор болдог гэсэн үг. Зарим ээжүүд магадгүй витамины зохистой хэрэглээний тухай мэдээлэл дулимаг байж болох. Магад зарим нь мэргэжлийн эмч нараас илүү хал үзсэн эх хүний үг үнэн байдаг гэсэн бодолтойгоор витаминыг хүний үгээр дур мэдэн өгдөг байх. Тиймээс витамины тухай тодорхой ойлголттой болж, зохистой хэрэглээг хэвшүүлж сурмаар байна. Энэ мэтчилэн бүхнийг төр засгийн буруу хэмээн зүхэж сууснаас амь амиа бодож, өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
 
Ер нь ч тэгээд цаг агаарын өөрчлөлт, дэгдэж буй халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрсдөө л дархлаагаа сайжруулахаар байна даа.
 
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayraa 2016-04-28 06:54:01
    Yu teneg yum bicheed bgn be huuhdee ovtgoson ta nariin hohi gehgeed bnaadaa ynz ni.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-04-28 05:54:35
    Улаан бурхан утсан гээд урьдчилан сэргийлэх тарилга хийгээгүй олон хүүхэд эндлээ хариуцлага тооц төрийн төмөр нүүр гарга
    112.72.12.5
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-04-28 05:40:33
    Undur unetei vitaminuud jinhene urgamiin garaltai bdag, 10-20,0 vit-nii orts nairlaga bs l niilmel bodis ih orson bdag gj unshij bsiin bn.
    103.212.117.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ukw 2016-04-28 04:55:46
    harin tiin vitamin avaad uulgadag mongotoi hun mongogui hun gj bn ydarsan humuus hooloo yaay gj bj yaj vitamin avch oghuu bichej bga ymaa bodoj sudalj bj bich
    150.129.141.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Tag 2016-04-28 04:14:48
    Tgeed etseg ehiig ni buruutgah gd bgamuu
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах