МАХН-ыг тойрсон баривчилгаа үргэлжилсээр
Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг саатуулжээ. Түүнийг иргэн М-ээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж баривчилсан байна.Ингээд Ж.Алтансүхэд эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.

Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед улс төрийн хүрээнд халуун сэдвүүд өрнөж буй. Нам дотроо хөлөө жийлцэх нь энүүхэнд болж хээл хахуулийн хэргийн баривчилгаанууд ч шил шилээ даран өрнөж байна. Тэр дундаа энэ  хавар МАХН-ынхныг тойрсон баривчилгаа нэлээд явагдаж байна. Оны өмнө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг нэлээд их хэмжээний авлига авч байхад үйлдэл дээр нь АТГ-ын алба хаагчид саатуулж байсан. Түүний хэрэг одоо хэр нь шийдэгдээгүй явж байгаа. Харин энэ хооронд Г.Шийлэгдамба намынхандаа гомдож  намын даргынхаа талаар муу бүхнийг ярьж яваа.

Тэгвэл түүний дараа АТГ-аас намын дарга Н.Энхбаярыг ирж,  мэдүүлэг өгөхийг хүссэн. Гэвч тэрбээр АТГ-ынхны тав, зургаан удаагийн хүсэлтийг үл тоосон тул түүнийг Төрийн ордонд байхад нь тус газрын алба хаагчид байцаалт авсан байдаг. Энэ үед Н.Энхбаяр эсэргүүцэл үзүүлж байсан  нь олон нийтийн дунд дахин түүнийг баривчлах нь гэх яриа гаргахад хүргэсэн. Энэ үйл явдлаас хойш төд удалгүй Н.Энхбаяр БНСУ-руу эмчилгээ хийлгэхээр явж, хэрэг явдал намжсан юм. 

Харин түүнийг явснаас  хэд хоногийн дараа олон жил ойр дотно явсан бие хамгаалагч Н.Мөнхөөг нь баривчлан, хорьсон билээ. Түүнийг  мэдүүлэг авах нэрээр дуудаж, ирүүлэн цагдан хорьсон хэмээн МАХН-ынхан тухайн үед мэдээлж байсан юм. Харин ямар хэргээр ийн хорьж, саатуулсан нь одоо хэр нь тодорхойгүй байгаа. Н.Энхбаярын туслах Н.Мөнхөө өдгөө батлан даалтад гараад байгаа. Хүний бие хамгаалагч хийж байгаад хэрэгт татагдан, цагдан хоригдсон Н.Мөнхөө өдгөө хууль хяналтынхны хяналт дор  эрх чөлөө эдэлж байгаа гэсэн үг. 

Тэгвэл МАХН-ыг тойрсон баривчилгааны давтамж өдгөө илүү ойртжээ. Намын даргынх нь бие хамгаалагчийг барьснаас  хойш  ердөө сар хүрэхгүй хугацааны дараа тус намаас сайд болсон Ц.Цолмонгийн туслахыг ийн барьж хорьжээ.Тэгвэл  авлига  авч байгаад үйлдэл дээрээ баригдсан, Ц.Цолмон сайдын туслах Ж.Алтансүх гэж хэн бэ? 

Ц.Цолмон сайдаар томилогдож ирээд хэдхэн хонож байхдаа БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очирыг эзгүйд нь сольж, оронд нь өөрийн найз, архитекторч мэргэжилтэй Ж.Алтансүхийг томилсон юм байна.  БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад “Төрийн захиргааны удирдлага ба цэргийн удирдлага, менежментийн мэргэжилтэй, төрийн албанд 15-аас доошгүй, үүнээс төрийн захиргааны байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан байх” ажлын байрны шаардлага тавьдаг юм байна. Гэтэл Ц.Цолмон дур мэдэн найзыгаа томилжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс БХЯ-нд ирүүлсэн албан бичигт “Ж.Алтансүх нь архитекторч мэргэжилтэй байх бөгөөд төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагыг нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй болно. Тиймээс БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад нэр дэвшигчид Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргах боломжгүй. Энэ ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх нь зүйтэй” гэсэн байдаг.  Харин Ц.Цолмон сайд Төрийн албаны зөвлөлийн  зөвлөмжийг биелүүлэлгүй үл тоосон гэх мэдээлэл байдаг юм. 

Ийн хэл амтай тус албыг хашиж байсан Ж.Алтансүх өдгөө авлигын хэргээр саатуулагдлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Uuu 2016-05-01 08:27:50
    ATG davgadorjiig shalgaj tsirkee buts4aj avi. Mashini zah bolgoson yumuu
    202.179.26.39
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2016-04-28 18:54:47
    Задгайрч улаандаа харгасны Ж нь энэ,нийгмийг хөдөлгөгч хүч авлига биш бмаар,оюуны өндөр боловсролтой хүн бмаарсандаа,Ми-8 асуудлыг ш-дээгүй бтал араас нь хариуц...
    103.26.195.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2016-04-28 14:51:52
    Hahyyli ausan l zuv dh dee.ingej temtsehgvi bol ard tvmend halgaatai dh dee.hvn yum hiih gj yadaj bhd uluntsun baitsaagch nar yadag bilee.
    213.89.3.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэ хэ 2016-04-28 10:42:51
    АТГ ИЙНХАН МАХН НАМЫН ХҮМҮҮСИЙГ Л ДАГААД Л ЯВААД БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА. ДАНДАА ГАЗАР ДЭЭРЭЭ БАРИГДДАГ. ХААШАА ЮМ БЭ. МАНАНГ ДАГАВАЛ. УГ НЬ ӨДӨР.Т ХЭД ХЭДЭЭР НЬ БА...
    103.229.123.203
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-28 08:58:49
    Энэ жилийн сонгуулиар 6-р сард , 4 жилийн дотор улс орныг унагаасан, өрөнд бариулсан АН-аас салцгаая, ядуурал, ажилгүйдэл газар авлаа,
    122.201.22.144
    Мэдэгдсэн Хариулах
  • bb 2016-04-28 07:48:00
    ГИШҮҮДИЙН ИДЭВХ ҮНЭХЭЭР СУЛАРСАН БАЙНА. ОДОО ӨӨР ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ДАРААГИЙН ХУРАЛДАА ҮЛДЭЭ. СОНГУУЛИЙН ХУУЛИА Л ЗӨВ БАЗАА. ӨНӨӨДӨР Л ГЭХЭД Х...
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-04-28 05:14:00
    Энэ Элбэгээ юу хийчихсэн хүн бэ энэ их юм хийжээ МАХН нэр хүндийг гишүүд дэмжигчидтэй нь хамт түлхэн унагаах гээд ямар их оролддог юм
    109.201.152.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Өндөр настан 2016-04-28 03:31:49
    МАХН гэх нэг хүний нам сүүлийн үед УИХ-аас завсарлага авч, сайд нар нь луйварчид, шоронгоор л занималдаж бна. АТГ сайн шалгах нь зөв
    103.26.193.93
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-28 03:14:33
    Nugel nudee olno gegch bolj dee. Tsolmon said bolsonoos hoish batlan hamgaalah yam Tsolmongin huvin compani bolson shuu dee. Uuniig olon hun medne dee.
    203.169.50.174
    Мэдэгдсэн Хариулах
  • марс 2016-04-28 03:12:23
    Улс төрийн зорилготой. Намуудын санхүүжилт ингэж л босдог. АТГ МАНын намын тушаалаар ажилладаг болсон юм бишүү
    162.247.72.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Гараг 2016-04-28 02:32:19
    Цолмон л дээр нь байгаа. Угаасаа ойлгомжтой. Москвад сууж байхдаа тамхины наймааг ч сайн хийсэндээ Цолмон
    103.57.93.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-28 02:04:47
    Тийн дээ, АН-ыг Монгол хүн болгон тэдийн өртэй болгосон гээд байсан, гол нь идсэн уусны нь төлүүлэх хэрэгтэй ш дээ.
    49.0.136.18
    Мэдэгдсэн Хариулах
  • шоогоо 2016-04-28 01:21:36
    МАХН ыг дагасан хүн баларна. Энхбаяр намын санхүүжилт нэхсэн биз ээ
    202.179.31.40
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-04-28 02:33:43
      tiim ym gej baihgui. buh l namuudiin sanhuujilt ingej bosch baigaa. uls toriin zorilgotoi n oilgomjtoi
      46.166.137.244
      Мэдэгдсэн Хариулах
  • Шагай Эрдэнэт  2016-04-28 01:14:23
    Ямар ч цэвэр хүнийг шалгахгүй биз дээ Ямар нэгэн нотой тул шалгаж байгаа биз дээ Юунд нь ингэж улс төрчих юм даа
    27.123.213.195
    Мэдэгдсэн Хариулах