Ц.Цолмон сайдын зөвлөхийг баривчилжээ
Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн туслах Ж.Алтансүхийг саатуулжээ.

Тодруулбал Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг иргэн М-ээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж баривчилсан байна. Түүнд эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.

Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОФИЦЕР 2016-04-29 10:08:39
    Тэгнээ тэр...Цолмон гэгч МАХН-ын сувдаг өвгөний тухай бодит баримтыг дараах линкээс үзээрэй httpwww.zaluu.comreadd402ag
  • ОФИЦЕР 2016-04-27 12:27:48
    Тэгнээ тэр...Цолмон гэгч МАХН-ын сувдаг өвгөн тэр Алтансүх гэгч цэргийн алба ч хааж үзээгүй барилгачинг гаднаас дагуулж ирээд бэлтгэгдсэн хурандааг гааадад явж ...
  • анхаа 2016-04-27 10:24:39
    Яах гэж баривчилж бгаа юм бэ? газар дээр нь буудчихгүй дээ.