Нийт зээлийн хэмжээг бууруулах шаардлагатай гэв
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр  Олон Улсын Валютын Сангийн Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохара, Ази, Номхон Далайн Газрын орлогч захирал Маркус Родлаувер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо.

Ноён Наоюуки Шинохара уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засагт богино хугацаанд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд мөнгөний болон төсвийн тэлэх бодлогоо хумих шаардлагатай байгааг сануулав. Мөн дэлхий нийт төдийгүй Монгол Улсад нүүрлэсэн 2009 оны эдийн засгийн хямралын үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу мөнгөний бодлогын хүүг өсгөх замаар мөнгөний нийлүүлэлт, нийт зээлийн хэмжээг бууруулах шаардлагатай гэж зөвлөв. Гэхдээ мөнгөний бодлого дангаараа богино хугацаанд хүндрэлийг даван туулах боломжгүй учраас мөнгөний бодлогыг төсвийн бодлогоороо дэмжих нь зүйтэй гэлээ. Ялангуяа төсвийн бус хөрөнгө оруулалт нь нийт зээл нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа нь төсвийн тэлэлтэнд шууд нөлөө үзүүлж байгааг онцгой анхааруулав.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэж буй үүргийг Олон Улсын Валютын Сан үгүйсгэхгүй. Гэхдээ Хөгжлийн банк хяналттай ажиллахын зэрэгцээ гадаад орнуудаас авч буй зээл, нийлүүлэлтийг төсөвтэй хамт тооцож явах шаардлагатайг ноён Наоюуки Шинохара хэлэв. Мөн тэрээр, эдийн засагт тулгамдаж буй богино хугацааны хүндрэлийг даван туулахын тулд Монгол Улсыг төсвийн зардлаа бууруулах нэн шаардлагатай болсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.