“Улаанбурхан өвчинтэй тэмцэх аян”-ы хүрээнд ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлалаа

“Улаанбурхан өвчинтэй тэмцэх аян”-ы хүрээнд Соёл урлагийн залуучууд Голомт банктай хамтраад ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү төхөөрөмж, эд зүйлсийг ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг болон захиргааны ажилтан нар хүлээн авсан юм.

ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг: Өнөөдөр урлаг соёлын төлөөлөл Голомт банктай хамтран улаанбурхнаар өвчилсөн бяцхан хүүхдүүдэд нэн шаардлагатай автомат шахуурга, соруулын аппарат зэргийг хандивлалаа. Хандивын гараа сунгасан Голомт банкны хамт олон болон урлаг, соёлын залуучууддаа эмнэлгийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баярласнаа илэрхийлье.

Голомт банкны “Сансар” бизнес төвийн захирал Б.Оджавхлан: Улаанбурхан өвчинтэй тэмцэх аянд зориулж Голомт банкны “Алтан түлхүүр сан”-гаас урлагийн залуучуудтай хамтран хандив тусламж үзүүллээ. ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулж 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж болон бусад тусламжийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Бидний ирээдүй болсон хүүхдүүдэд туслаж байгаадаа бидний зүгээс их баяртай байна.

Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг: Эмч нартай ярилцаж, ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдгийг судалж, төслөө бичээд Голомт банкинд танилцуулсан. Энэ дагуу тус банкны “ Алтан түлхүүр сан”-гаас төслийг дэмжиж ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд шаардлагатай дуслын помп, соруулын аппарат, уян зүүнүүд, 300 гаруй хүүхдүүд эмчлүүлж байгаа учир памперсийн дэмжлэг үзүүллээ. Мөн эцэг эхчүүдийн саналыг сонсож, бидний зүгээс сэтгэлийн дэм өглөө.

 
















olloo.mn
Бусдад түгээх
  • gplus