Эрдэс баялгийн бодлогын зөвлөл энэ сарын 14-ний өдөр хуралдаж “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-ын талаар хэлэлцжээ. Дээрх хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох явцад аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлагуудад тулгардаг хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг арилгах зорилгоор зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна.
Үүнд: Төрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл авахаас өмнө орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэгдсэн байдлаар санал авах, тэдний судлах боломжийг нэмэгдүүлэх үүднээс санал авах хугацааг уртасгах, дэмжсэн санал өгөгдсөн тохиолдолд хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг шууд олгох, өргөдөлд дурдсан талбай нь өөр талбайтай хэсэгчлэн давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Мөн түүнчлэн уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг батлах, түүнийг дагаж мөрдөхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Б.Сансар
olloo.mn