Б.Булган хорих ангийн эмнэлэгт хэвтжээ
С.Зориг агсны гэргий Б.Булганыг саатуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Түүнийг ямар хэргээр ийн цагдан хорьсон нь одоо хэр нь тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цагдан хорьсон гэж байгаа ч албаныхан энэ талаар тодорхой зүйл хэлээгүй өдийг хүрсэн. Хоригдож буй Б.Булганы биеийн байдал сүүлийн үед нэлээд муудсан байна. Энэ талаар түүнийг эргэхээр очсон УИХ-ын гишүүд  хэлж байсан юм.

Тэгвэл Б.Булганыг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж, эмчлэхээр болсон байна. Түүнийг шаардлагатай гэсэн эмчилгээг хийлгэх ёстой гэж мэргэжлийн эмч нар үзжээ.Тиймээс өмгөөлөгч нь түүнийг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, шинжилгээ хийлгэж өгөх хүсэлт гаргасан аж. Энэхүү хүсэлтийн дагуу Шийдвэр гүйцэтгэх алба Б.Булганыг эмнэлэгт хэвтүүлж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа аж. 

Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oogii 2016-04-27 13:37:15
    Elbegdorj ooriinhoo orond monch olon hun helmegduulj bna da otgonbileg agsan luu hergee chiheed l ichihed yanaa zorigiin orond chi yavahgui de tegsen bol..........
  • dorjpalam 2016-04-27 08:23:15
    ene olon jil bolohod hereg ilruulj chadaagui baij odoo l ilruuleh bolj gene, huniig ingej zovooj yah gesiin bol,.....
  • Батаа 2016-04-27 05:57:26
    Хэрэг гарах үед байсан ганц амьд гэрч чихийг нь ч болов аваад мэдүүлэг авмаараа
  • зочин 2016-04-27 04:57:25
    энэ эмэгтэйг яах гэж ингэж зовоодог байна аа болимоор юм тэртээ тэргүй зовлонгоо эдэлж л байгаа ш дэ