УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэж байна. Цэцийн хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд зөвхөн асуулт асуух дэгтэй юм. Гишүүдийн асуулт эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Ү.Баянсэлэнгэ үг хэлэх хүсэлт гаргав.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор завсарлага авахаар орж ирлээ. Тийм учраас таниас үг өгөөч ээ гэж гуйлаа. Манай бүлгийн хуралдаан болж байна. Бид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх үү. Нэгдсэн байр суурьтай байх уу гэдгээ шийднэ. Тиймээс завсарлага авч байна.
УИХ-ын дарга З.Энхболд: Болж өгвөл завсарлага авмааргүй байна. Сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор хугацаа тулж байна. УИХ намуудад нэрээ дэвшүүлэх боломж олгохгүй бол болохгүй байна.
УИХ-ын гишүүн А.Бакей: УИХ болоод аймаг, нийслэлийн сонгууль өдөр ирэх тусам ойртож байгаа үед завсарлага нь хуулиар зохицуулсан асуудалд онцгой нөлөөлөх шинжтэй байна. Иргэний шилжилт хөдөлгөөн энэ сарын 30-нд дуусах ёстой, нэр дэвшүүлэх ажиллагаа тулж ирчихээд байна. Хуульд ийм асуудлаар завсарлага авах бол хугацаанд саад болохгүй байхаар авах ёстойг гишүүд анхаарахыг хүсэж байна.
Үүний дараа УИХ-ын дарга “Завсарлага өглөө. Гэхдээ 5 хоногийн хугацаатай завсарлага өгөөгүй. “Шударга ёс” эвсэл бүлгийн хуралдаанаа шуурхай хуралдуулаад үдээс хойш юмуу маргааш асуудлаа оруулж ир” гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн