Ц.Оюунбаатар: Гадаад томилолтын төсвийн зарцуулалтад анхаарах ёстой
Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Цөмийн энергийн газар, Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэнд хандаж, дээрх байгууллагууд гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн эсэх, гадаад улсад хийх айлчлалыг хэрхэн төлөвлөлдөг, төсвөөс санхүүждэг байгууллага хэд байдаг, гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэнд ямар дүгнэлт хийж байгаа, гадаадад байгаа монгол иргэдэд туслах сангийн төсвийн зарцуулалтын талаар аудитын дүгнэлт гардаг эсэх зэргийг тодруулж асуув.

Гадаад харилцааны яамнаас бусад байгууллагууд гадаад томилолтын зардлаа хэтрүүлээгүй, харин ч зарим нь хэмнэлттэй байгаа тухай ажлын хэсгийнхэн танилцууллаа. Гадаад харилцааны яам төсвөө хэтрүүлсэн нь гадаад валютын ханшийн зөрүүтэй холбоотой хэмээн хариулж байв.
Тус Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар саналаа илэрхийлэхдээ, Засгийн газар гадаад томилолтын төсвийн зарцуулалтад анхаарах ёстой. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны үүрэг, хариуцлагыг сайжруулах, гадаад томилолтын төсвийн хэтрүүлэлтдээ томоохон дүгнэлт хийх ёстойг онцлон тэмдэглэхийн сацуу олон нийтэд зөв ойлголт өгөхөд анхаарах талаар ярив.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.