Эмч нар: Эрүүгийн  хуульд өөрчлөлт оруулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно
Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагын системийг хүндрүүлсэнд бухимдан эмч нар өчигдөр төв талбайд нэлээд өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалыг хийлээ. Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасан юм. Энэ заалтад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулахыг хууль баталсан эрх баригчдаас шаардаж ийнхүү жагссан юм. 

Жагсаал өдрийн 13:00 цагт эхэлж, хууль баталсан эрх баригчдыг гарч ирж шаардлага хүлээн авахыг уриалан лоозон барин зогслоо. Уг жагсаалд 6000 орчим эмч, эмнэлгийн ажилтан, оюутан оролцсон байна. Түүнчлэн Төв, Дорноговь тэргүүтэй тав, зургаан аймгаас эмч нарын төлөөлөл ирж оролцжээ. 

Ингээд энэ үеэр зарим эмч нарын төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонссон юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч Н.Отгон: Эмч хүн алдаа гаргая гэж хэзээ ч боддоггүй

“Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага байна. Эмч болохын тулд 10-аад жил сурч байна. Нарийн мэргэжлийн эмч хүн 15 жил сурч байж, ажиллаж байна. Эмч хүн санаатай алдаа гаргана гэж байхгүй. Ялангуяа гэнэтийн осол гэмтлээр хүргэгдэж ирдэг өвчтөн бидний хамааралгүйгээр нас барж болно. Эмч хүн тэр хүнийг аврах гэж эмчилдэг учраас ард иргэд эмч нарын хооронд үл ойлголцох үүсгэхээр хууль гаргаж байна. Ойр дотны хүнээ алдсан иргэд биднээс шууд мөнгө нэхнэ. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Хариуцлага алдсан эмчийг шийтгэх хууль байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлс, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж гаргаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ гэж  ярих нь буруу юм.” гэв.Харин түүний энэ үгтэй жагсаалд оролцсон эмч нар бүгд санал нэгтэй, утга бүхий зүйл ярьж байлаа. 

Салбар нь сайдгүй учир амьдралд нийцэхгүй хууль батлагдлаа

Түүнчлэн жагсаалд оролцогчид “Эрүүл мэндийн салбарыг  улс төржүүлж, сайд нь байнга солигддогоос болж өнөөдөр ийм амьдралд нийцэхгүй хууль батлагдаад байна. Хууль батлахад тухайн яамнаас ямар нэгэн хүндрүүлсэн ялыг багасгах, хөнгөлөх саналыг ч өгөлгүйгээр баталсаныг хууль санаачлагч нарын зүгээс хэлсэн. Түр хорооны зүгээс улс орон даяар хамтын тэмцэл зарласанаа мэдэгдэж, цаашид тэмцлийн дараагийн арга хэлбэрийг сонгоно” гэлээ.

Ж.Амарсанаа: Алдаа гаргасан эмчийг зөрчлийн хуулиар шийтгэж болно

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлж, алдаа гаргасан эмчийг зөрчлийн хуулиар шийтгэж болно гэдгийг хэлж байлаа. Тэрбээр “Эмч нар эрхээ хамгаалах нь зөв. Хуулийн хамгийн буруу зүйл нь эмч нарын ажлын байрны алдаа дутагдлыг уг нь бол зөрчлийн хуулиараа зохицуулах ёстой. Гэтэл одоогийн энэ хууль, тогтомжоор бол эрүүгийн хууль руу яваад орчихож. Энэ бол томоохон гажуудал. Бас нэг буруу зүйл нь Эрүүл мэндийн яам салбар дотроо асуудлаа шийдэх ёстой. Салбар дотор асуудал шийдэгдэхээ байвал Эрүүгийн хуульруу орж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа  байнгын тогтвортой үйл ажиллагаатай хариуцлагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Хуулиар далайлгаж асуудлыг шийднэ гэдэг бол хамгийн буру шийдэл. Ийм буруу шийдлээр эмч нарыг айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулаад байхаар эмч нар өөрсдийнхөө хүчин чармайлтыг 100 хувь гаргахгүй. Зөвхөн хэрэгт орохгүй, арьсаа хамгаалах төдийхнөөр ажиллах болно. Бид энэ зүгт явах гээд байна уу гэж харамсаж байна. Тиймээс энэ хуулийг эргэж хараад зүйл заалт дээр өөрчлөлт оруулах шаардлагтай. Дор хаяж тэнсэнгийн боломжийг нь үлдээх хэрэгтэй. Зарим зөрчлийг нь зөрчлийн хууль руу шилжүүлэх хэрэгтэй байгаа юм” гэлээ. 







Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2016-05-01 02:12:43
    ard tumendee sain uilchildeg shudarga bsan bol ard tumen ta nariin tuluu temtsene dee
  • н 2016-04-28 04:13:17
    Эмч нар арай дэндэж байна буруутай этгээдэд хариуцлага тооцдог гэдгийг мэдмээр юм даа харин нэхэж авдаг авлига гэмт хэрэгт тооцогдсон шүү
  • Сэргэлэн 2016-04-27 12:35:52
    Энэ эмч нар жаахан ичих булчирхайтай баймаар яадаг билээдээ гарыг нь цайлгахгүй бол хөдөлдөггүй ядруу мөнгө өгөөгүй хүнийг үл тоодог ялгавартай ханддаг
  • зочин 2016-04-27 08:36:55
    Аль болохоор иргэд өөрсдөө эрүүл мэндээ хариуцаж явж сур .Юм л бол замд түгжирч машинд ялхайж ямбийж хэвтэж байдгаа боль.
  • зочин 2016-04-27 08:25:02
    ажлаа хаяад хийж чадах ажлаа хийсэн нь дээр, чадваргүй эмч нараас болж яагаад ядарсан ард иргэд хохироод үлдэх ёстой гэж хуулийг чангалах нь зөв шүү дээ
  • MGL 2016-04-27 06:59:18
    Эмч нар хариуцлагаас биш ялаас айгаад байхын ажилдаа үнэн ч шуурхай хандвал хэн яана гээд байгаан бэ эмч нар бүгд үүдэн эмнэлэгтэй үдээс өмнө улсын эмнэлэгт.......
  • emch 2016-04-27 06:58:09
    ondor calin ogood ondor hariuclaga huleelgeh heregtei ugui bol ajlaa haya ceverlegchees dor calin avch baij shorond oroord yah ve
  • MNG 2016-04-27 06:27:13
    Хариуцлагаа дээшлүүлэхээс айдаг. Хүнийг өөрсдийн буруу эмчилгээнээс гэмтээдэг, авилгалчид болж хувирсан, оншоо мэддэггүй эмч нараас салах цаг болсон.
  • Huga 2016-04-27 05:10:01
    Ajilaa hay,uhsen atsniih n tangaraga.bugd ajilaa hayh heregtei.
  • Пүжий 2016-04-27 04:52:06
    Та нар жагссанаараа олон авилгалч эмч нарыг хамгаалж байна шүү дээ? Улсын төсвийн ихэнхи хэсгийн ЭМ-ийн байгууллага авч байна. Тэгээд иргэдийн хармаанаас бас мө...
    • Пүжий 2016-04-27 04:54:56
      иргэдийн хармаанаас бас мөнгө гарч байна. Эмийн үнэ их өндөр боллоо. Жор бичиж байгаа эмч бүр эмийн сантай бас холбоотой байна. Хуулийг чангалах ёстой.
  • zochin  2016-04-27 03:18:12
    emch nar haritslagaa deeshluuleh yum bna shu bid gej yarihiin orond hereldeed bna gedeg ni tednii tuvshin, setgeliig haruulj bna.
  • ГООЧОНО 2016-04-27 02:50:19
    ЗУУ ЗУУН ХҮНИЙ АМЬ АВРАХАД ЗУРГААН ЗООСООР Ч ШАГНАХГҮЙ БАЙЖ НЭГ УДАА АЛДАА ГАРГАХАД НЬ НЭГ НАСНЫ ШИЙТГЭЛ ОНООЖ 80 САЯАР ТОРГОНО 8 ЖИЛ ШОРОНД СУУЛГАНА ГЭДЭГ ЧИН...
  • Mongol er 2016-04-27 02:19:20
    Manai ulsiin terguund iimerhuu l nohdoor duurchiheed baigaa yumdaa.
  • zz 2016-04-27 02:18:30
    Baruunii ornuudad emch nart yamar hariutslaga huleelgedeg yum bol?
  • зочин 2016-04-27 01:51:59
    Эмч нар бүгд ажил хаяцгаах хэрэгтэй ,хүн өнгөрвөл хууль гаргасан нөхдүүд ар гэрт нь 80сая төгрөг өг
  • зочин 2016-04-27 01:39:31
    Эмч нарын зөв