Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: "Ногоон Ирээдүй" Зөгийн аж ахуй эрхлэгчдийн симпозиум болно. Хаана: Төр Засгийн Үйлчилгээний “Элит” төвийн хурлын танхим
Зохион байгуулагчид: НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага

10:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Газрын харилцаа-2016 хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Үндэсний түүхийн музейн хурлын танхимд "Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл" эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт: Монгол улсын гавьяат багш, доктор/Ph.D/, профессор Нанзадын Цэндийн нэрэмжит “Хүмүүн баялгийн хөгжил” Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын ёслол хүндэтгэлийн танхимд болно.

10:00 цагт: Нийтийн эрхийг хамгаалах холбооноос Гэр хорооллын дахин төлөвлөлт, Авто худалдааны захуудыг албадан нүүлгэх, НӨАТ-ын асуудлаар нээлттэй форум Худалдаа аж үйлдвэрийн танхимын А зааланд зохион байгуулна.

10:30 цагт: БНСУ-ын Койка, With ТББ, ШУТИС-ын Шим тэжээл судлалын төв, НЭМГ хамтран Халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжэээлийн боловсрол олгох төслийг 2011-2016 оны хооронд амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Тус төслийн хаалтын арга хэмжээ Хангарьд ордоны 14 давхарт болно.

11:00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын Нээлттэй өдөрлөгийн албан ёсны нээлтийн ажиллагаа Чингисийн талбай  11:00 цагт болно.

11:40 цагт: Баянгол дүүргийн 38дугаар сургуулийн барилгын шав тавих ёслол болно.

14:00 цагт: Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд өргөжүүлж, хөгжүүлэх, энэ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” ӨДӨРЛӨГ
өдөрлөг “Жанжин” клубд болох гэж байна.

15:00 цагт: Монгол улсын 2015 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг ӨРГӨМЖЛӨН шалгаруулах арга хэмжээт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.