“Нээлттэй өдөрлөг” болно
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Чингисийн талбайд болно. Энэхүү арга хэмжээ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрийг угтан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх, сурталчлах зорилготой юм.  Арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны нийслэл дэх харьяа агентлагууд, 6 дүүргийн хэлтсүүд оролцох юм.

Өдөрлөгөөр байгууллага бүр иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэдийн асуултад газар дээр нь хариулт өгч, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллахаас гадна урлагийн мэндчилгээ, тайлант видео үзүүлж, бүлгийн зохион байгуулалтад орж үйлдвэрлэл эрхлэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлж буй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.