АН-ынхан Цэцийн шийдвэртэй эвлэрч чадахгүй гэв үү
Цэц шийдвэрээ гаргасан. Гаргасан шийдвэр нь ирэх дөрвөн жилдээ хүчинтэй байх магадлал 99,9 хувь. Дөрвөн жилийн өмнөх шийдвэрээ үгүйсгэн байж гаргасан шийдвэр учир буцах зам бараг л байхгүй. Ухрах ч замгүй. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах үгүй нь ч сонин биш. Үндсэн хуулийн Цэцийн дээд суудал хуралдаж шийдвэр гаргах хувилбар байгаа. Тэр нь эцсийнх байна. Үндсэндээ драмын эхлэл, оргил үе, төгсгөл бүгд ижил. Хичнээн шүүмжилж, эсэргүүцсэн ч Цэцийн их суудалд ч өмнөх шийдвэрээ тоть шиг давтах магадлал бас л 99,9 хувь.  Тэгэхээр Цэцийн шийдвэрийг үг дуугүй дагах сонголт УИХ-д үлдсэн гэсэн үг.

Өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хуралдаанаар намууд энэ асуудлаар байр сууриа нэгтгэв. МАН Цэцийн пропорциональ тогтолцоог хүчингүй болгохыг дэмжсэн. Байр сууриа ч тодорхой илэрхийлж, сэтгүүлчдийн өмнө мушилзаж сууцгаасан.

Харин АН-ынхан бүлгийн хурлынхаа дараа мэдээлэл хийхээс татгалзав. Гэхдээ “Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан” гэв. Магадгүй АН-ынхан Цэцийн шийдвэрээр байр сууриа нэгтгэж чадаагүй бололтой. Энэ таамаг ч өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр батлагдав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Цэцийн дүгнэлт олон эргэлзээ үлдээж байна. Цэц яг энэ асуудлаар 2012 онд маргаан үүсгэхээс татгалзаж байсан бол энэ удаад Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Дэлхийн 79 орны 52 нь хувь тэнцүүлсэн, 12 нь холимог тогтолцоотой бол үлдсэн орнууд нь сонгуулийн шууд тогтолцооноос холимог руу шилжихийг тууштай эрмэлзэж байна. Гэтэл цэц дэлхийн улс орнуудын чиг хандлагыг анхаарч үзсэнгүй. Цэцийн энэ шийдвэр нь сонгогчдын санал гээгдэх, жижиг намууд, тэр дундаа иргэдийн талаас илүү хувийг төлөөлдөг эмэгтэйчүүд төрийн эрх барих байгууллагад сонгогдох үүд хаалга хумигдахад хүрэх сөрөг үр дагавартай юм” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үндсэн хуулийн цэц өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа. Цэц үнэхээр шүүх юм бол нэг агуулгатай асуудлаар ингэж хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Тэр дундаа сонгуулийн тогтолцооны тухайд биш, сонгуулийн хэлбэрээр нь шууд, шууд бус гэж үзэж болохгүй” гэв. Мөн Р.Гончигдорж санал хураалтад оролцохоос татгалзсан юм.

АН-ын зарим гишүүд Цэцийн шийдвэртэй эвлэрч чадахгүй гэдгээ ингэж илэрхийлээ. УИХ-ын чуулганаас тэдний хэд энэ маягаар саналаа өгөхөөс татгалзахыг таашгүй. Дахин Их тэнгэрт хуралдаж эв нэгдэлээ ярилцахгүй бол АН-ынхан нэг л биш. Угаасаа Ардчилсан нам бол бусад улс төрийн намаас арай өөр. АН бол өөр, өөрийн эрх ашиг бүхий бизнесийн бүлэглэлүүдийн нэгдэл. Түүнийгээ ч ил зарладаг. Тэдний ашиг сонирхол энэ удаад ч зөрөлдөж мэдэхээр байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-04-27 11:50:46
    Huurhiiduu jagsaaltaar garsan heden humuus ni uheh ni l de. Muusain novshnuud zailaasai. Batchimeg yanhan
  • иргэн 2016-04-27 08:59:29
    Батчимэг ээ Цэц гэдэг чинь уг асуудал улс орнуудын чиг хандлагатай хэр тохирч байгааг тодорхойлдог газар юм уу үндсэн хуультай нийцэж байгааг тогтоодог газар уу...
  • болд 2016-04-27 07:00:43
    ЖАГСААЛТАД ГОРИЛСОН ХЭДХЭН ХҮНЭЭР АН-Г ИЛЭРХИЙЛЖ БОЛОХГҮЙ . АН ДЭМЖИЖ БАЙГАА . БҮР АВТОР НЬ БОЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
  • иргэн 2016-04-27 05:10:35
    Ард түмэн АН, МАХН8 ХҮН нам гэсэн тэнэгүүдийг хэзээ ч сонгохгүй АН бол ханаж цаддаггүй, МАХН-Энхбаярынхаа төлөө яахаас ч буцдаггүй, ХҮН нам бол төлөвшөөгүй
  • а 2016-04-27 04:41:37
    дэлхий хэд байх нь ямар хамаа байнаа. алдаа гаргасан бол гаргасан ш дээ. одоо засах л үлдлээ
  • цэц 2016-04-27 04:35:44
    ГИШҮҮДИЙН ИДЭВХ ҮНЭХЭЭР СУЛАРСАН БАЙНА. ОДОО ӨӨР ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ДАРААГИЙН ХУРАЛДАА ҮЛДЭЭ. СОНГУУЛИЙН ХУУЛИА Л ЗӨВ БАЗАА.
  • Болд 2016-04-27 02:36:54
    Намын ашиг сонирхол ба өөрсдийн бизнесийн ашиг сонирхолоо л урдаа тавидаг нам шүүдээ. Энэ нам улсаа идэж цаддаагүй л байна. Одоо болноо улс орноо мөхөөлөөшдээ.
  • Болд 2016-04-27 02:36:27
    Намын ашиг сонирхол ба өөрсдийн бизнесийн ашиг сонирхолоо л урдаа тавидаг нам шүүдээ. Энэ нам улсаа идэж цаддаагүй л байна. Одоо болноо улс орноо мөхөөлөөшдээ.
  • ХН 2016-04-27 01:40:26
    ГОНИО ЯАХАВ ДЭЭ. ХУД ЦОЛМОН САЙДАА ДАХИЖ ГАРАХГҮЙ БОЛОНГУУТ ГОНШИГНООД ЭХЛЭХГҮЙ ЮУ. ГОНЧИГТОЖ ӨГНӨ.
  • зочин 2016-04-27 01:38:25
    ЗА ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ТЭНЭГТВЭЛ АН НЭГ Ч СУУДАЛГҮЙ ҮЛДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ҮҮНИЙГЭЭ ЭНЭ ХЭДЭН УХНУУД МЭДЭХ БАЙЛГҮЙ. НЭРИЙГ НЬ СОНСОХООС Ч ДУРГҮЙ ХҮРЭХИЙН ХӨГИЙН НОВШНУУ...