Тахарын албыг хэвээр нь үлдээнэ
 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Их Хурлын Тамгын газрын Экспертийн албанаас гаргасан зөвлөмж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж зарчмын зөрүүтэй 81, найруулгын 96 санал бэлтгэн Байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Үүнд УИХ-ын гишүүдээс болон төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн гэрч хохирогчыг хамгаалах чиг үүрэгтэй Тахарын албыг хэвээр үлдээх, иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэхээр, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын чиг үүргийг 9 дүгээр зүйлээр нэмэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол байсныг албаны цол болгон өөрчлөх, дэд комиссар цол болон шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшил гэснийг төслөөс хасах, Тусгай хэрэгсэл, Галт зэвсэг гэсэн зүйлүүдийг хасаж Хууль сахиулахын тухай хуулийн төсөлд шилжүүлэх зэрэг саналуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тахар 2016-04-29 02:14:01
    ЛАЙК
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР 2016-04-28 03:02:54
    ЗӨВ ШҮҮ
  • Амар 2016-04-28 01:19:17
    Монгол Улсын нэр нүүр болсон Шүүхийн байгууллагыг энгийн иргэдээр харуулах ёсгүй ээ.Ард иргэдэд тус хүргэж,ойрхон ажиллах төрийн байгууллага бол Тахарын алба юм...
  • MGL 2016-04-27 14:32:54
    Монголын минь шинэ алба бол яахийн аргагүй ТАХАРЫН АЛБА хэрэгтэй алба байна гэрч хохирогчийг хамгаалах гээл хэрэгтэй шүү тахарын албыг өр байгууллагад өгч бхгүй...
  • zochin 2016-04-27 10:12:05
    Mongol shig taivan zan zanshilaa deedeldeg gazar hereggui baiguullaga. Taharyn alba geed 4 engiin irged bolon 1 tsagdaagiin hiideg bsan ajil shuu dee. Ta bidnii...
    • зайлуул аа чи  2016-04-27 14:34:14
      энэ албаны тухай мэдэж ав хохирогч болоод хашаа хандахаа байна аа чи цагдаа чамайг хамгаалахгүй шүү
  • zochin. 2016-04-27 10:07:25
    Taharyn alba gej ymar ch hereggui nuser alba bn. Tsagdaagiin neg ajiltny hiideg ajlyg nuser baiguullaga bolgood irgediin tatvaryn mungiig ur buteeltei zartsuul
  • Монгол 2016-04-27 05:57:26
    Тахарын алба байгуулагдаад 3 жил боллоо энэ хугацаанд иргэдэд танигдаж байгаа алба шүү, энэ албаар үйлчлүүлсэн иргэд илүү ойлгож мэдэрч байна, хэрэгтэй алба шүү...
  • Зочин 2016-04-27 04:33:35
    Тахарын алба хэрэгтэй байгууллага шүү. Ядарсан иргэдэд л хэрэгтэй
  • gfgg 2016-04-27 02:17:35
    Тахарын албаар их оролдох юм ард түмэнд хэрэгтэй учираас л бат бөх оршино тогтноод байгаа юмшүүдээ...
  • ужөужө 2016-04-27 01:56:37
    төр нь хямарчихаад байхад бас нэг ажилгүй ийм газраар юугаа хийнэ ээ татан буулгавал таарнаа
    • Unen unen 2016-04-27 04:23:31
      Ajiltai gazar mal mini chi ashig olon hunii amidral zalguulj bgaa gazar nowsh mini
  • содоо 2016-04-27 01:17:24
    Тахарын алба ядарсан иргэн бидэнд хэрэгтэй. цагдаа нь олж өгөөгүй олон жил болсон залилин мэхлэгчийг тэд л олж өгдөг юм билээ шүү
  • зочин 2222 2016-04-27 00:21:31
    тахарын алба бол маш хэрэгтэй байгууллага гэрч хохирогчыг хамгаалах нь маш зүйн хэрэг дан биеэ даасан байгууллага байх хэрэгтэй
  • За 2016-04-26 23:18:49
    Хэрэггүй гээд бодоод байгаа нөхдүүд нэг өдөр намайг хамгаалаач гээд очих байхдаа
  • kkkk 2016-04-26 13:47:15
    hereggui alba