Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Банкны тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 4-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн ордонд  нээлттэй болно.

П.УНДРАМ

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СОНГУУЛЬ 2016-04-26 10:59:27
    Сонгуулиа л хурдан хийх хэрэгтэй дээ. Тэгж байж энэ холион бантангаас сална. өөр арга байхгүй. Сонгуулийн хугацааг наашлуулж 5 сард болгох хэрэгтэй. 5-29 нд
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах