1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр төмөр зам барина
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахаар 1.0 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Энэ дагуу БНЭУ-аас 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай 2016 оны 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд хийж зээлийн нөхцөл, Экспорт-Импорт банкны зээлийн процедурын талаар хэлэлцэн, зээлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцоод байгаа аж.
Зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, зээлийн эргэн төлөлтийн график, зориулалтыг тодорхой болгох, зориулалтын үндэслэл, тооцоо судалгааг нарийвчлан гаргах нь зүйтэй гэж, харин тус байнгын хорооны дарга Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зээлийн зориулалтыг Засгийн газраас санал болгосны дагуу буюу зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасныг дэмжих саналтай байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа зээлийн хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • анхаа 2016-04-26 22:49:46
    720,0 сая ам.доллар!?
  • Батаа 2016-04-26 13:22:43
    Дахиад 1 тэрбум долларыг төмөр замд зарцуулах гэж байгаа юм байна ш дээ. Үүнээс яг хэдийг нь Женкод өгөх вэ.
  • 12 2016-04-26 13:15:33
    Женкогийн өрийг Энэтхэгийн зээлээр хаана АН. Хуцваа
  • User 2016-04-26 10:16:56
    Naadahiinhaa orond battulgaas 720 say dollaraa avch tumur zamaa bariach