М.Чинболдыг огцруулсан асуудалтай санал нийлэхгүй байгаа гэв
Сонгинхайрхан дүүргийн АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд энэ үеэр СХД-ын Засаг дарга М.Чинболдыг огцруулсан асуудалд санал нийлэхгүй байгаагаа СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар мэдэгдсэн бөгөөд шударга бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардлагыг хүргүүлж байгаа юм байна. Энэхүү шаардлагадаа “Сонгууль дөхсөн энэ үед тэдний засаг огцруулах, төрийн ажлыг гацаах явуургүй үйлдэл нь дүүргүүд рүү шилжиж байна. СХД-ийн МАН-ын санаачлагаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцруулах хурлыг  ИТХ-ын дарга Х.Нямбаатар удаа дараа зохион байгуулсан.  Энэ сарын 22 нд ИТХ-ын хуралдаанд нийт 41 төлөөлөгчөө   МАН-ын 21, МАХН-ын 1 төлөөлөгч ирүүлэн ирц бүрдүүлж,  өмнөх жилүүдэд дүүргийн Засаг даргын ажлыг 90 гаруй хувиар “Хангалттай” хэмээн дүгнэсэн байтал муу ажилласан хэмээн олонхиороо огцруулах шийдвэр гаргалаа.
Дашрамд дурьдахад СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь 2012 онд сонгогдохдоо хууль зөрчин байж намын жагсаалтаар сонгогдсон, олонхиороо хаацайлуулж 4 жил хууль бусаар ажиллаж байна. Тодруулбал Х.Нямбаатар нь “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн ... тухайн дүүрэгтээ сонгуулиас өмнө 180 хоног амьдарсан байх ... ” заалтыг зөрчин сонгогдсон Баянгол дүүргийн иргэн юм.
СХД-ийн Засаг дарга М.Чинболд сүүлийн гурван жилийн хугацаанд Нийслэлийн 152 хорооноос 152-р байранд орсон 22-р хорооны Засаг даргыг ажлын хариуцлага тооцож, мөн 5-р хорооны ИНХ-аас ажлын тайланд “Хангалтгүй” үнэлгээ өгч огцруулсан ИНХ-ын тогтоолыг хүлээн авч шийдвэр гаргасан.
Гэтэл ажил хийдэггүй, ажлын үзүүлэлт хангалтгүй Хорооны засаг дарга нарт хариуцлага тооцсон дүүргийн Засаг дарга М.Чинболдыг буруутгаж,  улстөржүүлэн жагсаал цуглаан зохион байгуулж,  улмаар ИТХ-ын хуралдаан зарлаж огцруулж, иргэдэд чирэгдэл учруулж байгааг СХД-ийн Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд СХД-ийн ИТХ болон СХД-ийн иргэд хүндрэл учруулж,  улс төрийн тоглолтоо зогсоохыг СХД-ийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, СХД-ийн ИТХ-ын хууль бус дарга Х.Нямбаатар нараас шаардаж байна” гэжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hahaha 2016-04-26 09:28:01
    yu hiij giiguulsen ym be chamaig medne sh dee gadaad ger buleeree zugaalsan ulsiin mongiig uurtuu zartsuulsan gee biz dee zuv ogtsruulsan ni zuv zuv
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах