Жастин Каплагийн хэрэг тун удахгүй шийдэгдэнэ
“Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч Жастин Капла на­рын хэргийг шүүхэд шил­жүүл­жээ. Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион, Кристобал нар нь 2007-2011 онуудад татварын тайлан тооцоогоо Монгол Улсын Татварын Ерөнхий газарт тайлагнахдаа борлуулалтын орлого болон татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд өөрчилсөн.

Мөн төлөх ёстой татварыг зориудаар тайлагнахгүйгээр нийт 84 тэрбум гаруй төгрөгийг татвараас санаатай зайлхсийсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглож энд шалгаж эхэлснээс хойш удаа дараа Монгол Улсын хилээр гарах гэж оролдож, өөрийнхөө улсын элчин сайдуудаар дамжуулан Монгол Улсын ТЕГ руу албан бичиг явуулсан, цаашлаад Монгол Улс бол хамгийн том хэмжээний шорон юм хэмээн нийтлэл бичүүлж байсан билээ. Шүүх хурал товлогдсоноор түүнд ял оноох эсэх нь тодорхой болох юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.