УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн пропорциональ тогтолцооны заалтыг хүчингүй болгох шийдвэрийг хэлэлцлээ.
Энэ үеэр “УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэц өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа. Цэц үнэхээр шүүх юм бол нэг агуулгатай асуудлаар ингэж хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Тэр дундаа сонгуулийн тогтолцооны тухайд биш, сонгуулийн хэлбэрээр нь шууд, шууд бус гэж үзэж болохгүй” гэлээ. Мөн тэрбээр дээрх асуудлаар санал хураах болоход “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэсэн тайлбар өгч санал хураалтад оролцох боломжгүйгээ хуралдаан даргалагчид мэдэгдлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн