ӨМӨЗО-ны Хөх хотод Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдугаар уулзалт болж байна

Өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 26-ны мягмар гарагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Төв хотод “Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага” болж байна. Тус уулзалт арга хэмжээг БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн  албаас санаачлан  МСНЭ-ийн Цахим мэдээллийн зөвлөл, Монголын сайтын Холбоо болон бусад холбоо, цахим сайтуудын сэтгүүлч, редактор оролцсон 23 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг тус арга хэмжээнд оролцож байгаа юм. 

“Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага”-д  Өвөр монголын Өөртөө засах орны Ардын засгийн газрын   ХМА-ны   Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал, мөн газрын Суртал ухуулгын газрын дэд дарга  Гөү Жюнь  Шань,  ӨМӨЗО-ны Солонго хэвлэл мэдээллийн төвийн захирал Наранхүү, Умардын төв сайтын /www.northnews.cn/  дэд захирал Дин Янь, ӨМӨЗО-ны радио телевизийн хорооны Шинэ мэдээллийн төвийн нарийн бичгийн дарга Сайжрах, Монгол хэлний сонин мэдээний сүлжээний захирал Хосбаяр нарын албаны хүмүүс оролцож, өөр өөрсдийн эрхэлдэг   хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар, бас хамтран ажиллах бололцооны талаар ярьлаа.

Эл уулзалт арга хэмжээний гол зорилго нь Монгол-Хятад хоёр улсын найрамдалт харилцааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан улам бүр өтгөтгөх, хоёр улсын хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслүүд болон Цахим сайтуудын удирдлага, сэтгүүлчид илтгэл хэлэлцүүлэн, өөр хоорондоо мэдээлэл, контент солилцох, ялангуяа Монгол уламжлалт соёл, боловсрол, уламжлалын дэвшилттэй мэдээ мэдээллийг харилцан улс орнуудын хэл бичгээр гаргах,  хоёр улсын харилцан ашигтай хматын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийг байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлтэй юм.

Тус хуралд илтгэл хэлэлцүүлсэн  Монгол хэлний сонин  мэдээний захирал Хосбаяр  хэлсэн үгэндээ: “Манай сонин мэдээний сүлжээ   онд нээгдсэнээсээ хойш өдгөө Хятад улс  даяар ажиллаж байгаа монгол бичгээр мэдээллээ гаргадаг хамгийн том сайт гэдгээ дурьдаад Монгол улсын цахим мэдээллийн хэрэгсэлүүд болох  вэб сайтуудтай  аялал жуулчлал, монгол уламжлалт  соёл мэдээлэл болон бусад хэлбэрээр харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллаж болох юм” гэдгийг илэрхийллээ. “Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага” хурлын илтгэлийг хэлэлцүүлсний дараа хоёр улсын сэтгүүлчид  цаашид  хэрхэн  хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. 




 

Ц.Мөнх

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.