М.Батчимэг: Цэцийн дүгнэлт том ухралт боллоо
 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Хуралдааны үеэр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэг цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас асуулт асууж тодруулсан юм. Харин Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Батчимэг “Цэцийн дүгнэлт олон эргэлзээ үлдээж байна. Цэц яг энэ асуудлаар 2012 онд маргаан үүсгэхээс татгалзаж байсан бол энэ удаад Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Гэтэл дэлхийн улс орнууд сонгуулийн шууд тогтолцооноос хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжиж байна. Тухайлбал, 79 орны жишээн дээр авч үзэхэд 52 нь хувь тэнцүүлсэн, 12 нь холимог тогтолцоотой бол үлдсэн орнууд нь сонгуулийн шууд тогтолцооноос холимог руу шилжихийг тууштай эрмэлзэж байх жишээтэй. Гэтэл цэц дэлхийн улс орнуудын чиг хандлагыг анхаарч үзсэнгүй, үндсэндээ энэ нь том ухралт боллоо гэж харж байна. Цэцийн энэ шийдвэр нь сонгогчдын санал гээгдэх, жижиг намууд, тэр дундаа иргэдийн талаас илүү хувийг төлөөлдөг эмэгтэйчүүд төрийн эрх барих байгууллагад сонгогдох үүд хаалга хумигдахад хүрэх сөрөг үр дагавартай юм. Иймээс цэцийн дүгнэлттэй холбогдуулж гишүүд энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзэж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл цэцийн энэ удаагийн дүгнэлттэй холбогдуулан бусад орнуудын нийтлэг жишиг хандлагыг ажиглахад дэлхийн ихэнх орнуудад парламентын гишүүдээ намын жагсаалтаар шууд сонгодог, үүнийгээ хуульчилж өгсөн байдаг юм байна. Ингэж сонголоо гээд Үндсэн хуулийн шүүх нь маргаан үүсгэсэн тохиолдол үгүй юм байна. Тиймээс бид дэлхийн бусад орны ерөнхий жишиг, чиг хандлагыг анзаарч харж байх учиртай. Нөгөө талаар улс төрийн ойлголтоо зөв болгох, бусдын сайн туршлага, давуутай аргыг авч хэрэглэх нь зайлшгүй чухал юм гэдгийг хэлж байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Цог бид Үндсэн хуулиа яс ойлгож, нэг мөр мөрдөж байх ёстой. Үндсэн хуулиа үл тоомсорлож, өөр өөрийнхөөрөө тайлбарладаг байж болохгүй гээд цэц иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг харгалзан үзсэн, зөв зүйтэй шийдвэр гаргасан гэж үзэж буйгаа хэллээ. Гишүүд асуулт асууж, үг хэлсэний дараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар уг дүгнэлтийн заалт, хэсэг тус бүрээр санал хураалт явуулахаар болов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул хуралдаан даргалагч энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-04-27 06:52:43
    ЭЭ- ИЙН ОЙСНЫ ХАВЧУУРГА АВГАЙ БОЛЬЖ ЗӨНӨГЛӨӨЧ... МОНГОЛ ТӨР ТАН ШИГ ТАГНУУЛААР ДУТААГҮЙ. ЗАЙЛ, ЗАЙЛ, ЗАЙЛ
  • Өвгөн 2016-04-27 05:36:40
    Хуулийн цоорхойд гишүүн болсон түрийний бөөс, хуурснууд улсын хөрөнгөнд хувалз болоод ч цадахгүй зарим нь гадаадын тагнуул болж үү. Элбэг ч хамаарах уу
  • шороотын Цэвээн 2016-04-26 20:25:12
    энэ хавчуурганы авгай тагнуул авгай болиод өгөөсэй дээ....
  • zochin 2016-04-26 15:15:59
    ene gichii jagsaaltaar garna gej sanasan ym baihdaa bitgii gordi teneg bizdaa chin tsetsiin zuv
  • Үнэн 2016-04-26 13:03:58
    Энэ хүн өөрөө жагсаалтаар сонгоглсон. Жагсаалт цаашид байвал тагнуул хүмүүс УИХ-д орж улс орон гадныхны гар хөлөөр дүүрнэ.
  • zochin  2016-04-26 08:43:00
    ene xun ali duurgees garsan yum be duuregtee yu xiiw teriig n medmeer bxiin setguulch yaj medexiin be yer bol
    •  2016-04-26 09:44:50
      Mangar aa, Ulsiin Ih Hural huuli togtooh baiguullaga. Naad hun chin ter ajilaa ner turtei hiisen. Duuregt hiih ajiliig duurgiin zasag dargaas asuu.
  • ы 2016-04-26 08:20:58
    Оймсны нөхдүүдэд л ухралт болсон байх. Би хувьдаа Цэцийн дүгнэлтийг дэмжиж байгаа.
  • 007 2016-04-26 07:32:17
    007 ТАЙВАНД ЯМАР САВАА БАЙНАА.
  • зочин 2016-04-26 07:23:45
    ЦЭЦИЙН ШИЙДВЭР ТҮМЭН ЗӨВ. "САНАМСАРГҮЙ ХҮН"-ИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ЯАГААД ЗААВАЛ СУУЛГАХ ЁСТОЙ ГЭЖ. ИЙМ ХҮСЭЭГҮЙ СОНГОЛТЫГ ХҮЧЭЭР ТУЛГАХ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛ БИШ ҮҮ
  • МАГАДГҮЙ 2016-04-26 06:36:01
    МАГАДГҮЙ, МАГАДГҮЙ.
  • иргэн 2016-04-26 06:20:39
    жагсаалтаар иргэд сонгоогүй байхад өөрсдөө өөрсдийгөө сонгоод гишүүн болдог тогтолцоо монголд хэрэггүй
  • Иргэн 2016-04-26 06:06:31
    өөрөө жагсаалтаар гарсан байхаа энэ эмэгтэй?
  • delhiin jishig 2016-04-26 05:48:44
    ta nar delhiin jishigeer namaasaa shudarga, medlegtei, ekh orniihoo hugjiliin tuluu bukhniig zoriulah humuusee gargadag bolchih, tegvel ter systemiig avya.
  • zochin 2016-04-26 05:41:14
    дэлхийн улс орнуудын тоо 200, зөвхөн 79 орны жишээн дээр авч үзэхэд 52 нь хувь тэнцүүлсэн - жишээ буруу байна.
    • Зочин 2016-04-26 06:51:21
      Нам шиг нам бол ч яахав. Монгол улс, монгол хүний эрх ашгийг үл ойшоосон хэдэн хуйвалдагч, луйварчингуудын эвсэл шүү дээ. Ичмээр. Жагсаалтанд л тэд найдна ...