Манай улс Японд 50 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хурлаар Япон улсын Күмамото, Оита мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсан. Япон улсад буцалтгүй тусламж болгон 50 мянган ам.долларыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
 
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол наадам үндэсний спорт цогцолборын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгалаа.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг болосвруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгасан байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-04-27 01:44:30
    Ядарсан цагт нөхрийн чанар танигдана. Туслах нь зөвөө, бидэнд 25 жил тусалсаар байгаа ард түмэн шүү дээ, Япончууд
  • Б 2016-04-26 09:29:57
    Манайхан ухаантай ээ. Бага чулуугаар их чулуу хөдөлгөнө.
  • user 2016-04-26 08:32:57
    isssssshhhhhhhhhhhhhh evii evii, uuruu tamhi avj tat gdg shig yum boloh bhdaa.
  • иргэн 2016-04-26 05:27:07
    Сэтгүүлч ухаантай юм бол жаахан бодож байж бичээч, юун 50 сая ам доллар вэ, өөрсдөө өлбөрч үхэх гэж байж,
  • irgen 2016-04-26 05:05:54
    mongo baigaam uu