УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр “Өнөөдөр Л.Цог, өчигдөр Ш.Сайхансамбуу нар намаасаа гарах өргөдлөө өгчээ” хэмээн мэдээлсэн байна.
Өнгөрсөн сард Л.Цог, Г.Шийлэгдамба нарыг намын даргаасаа урвасан гэх асуудлаар хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх тухай яриа гарч байсан юм. Магадгүй дээрх асуудлаас үүдэн УИХ-ын дэд дарга Л.Цог МАХН-аас гарах өргөдлөө өгсөн байх гэсэн таамаг улстөрийн хүрээнд яригдаж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн