Эклерийн үйлдвэрлэлийг зогсоожээ
Энэ сарын 25-ны өдрийн 16 цагийн үед “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого авч эмнэлэгт ханджээ. Тэдний 27 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ны өдөр Нью свийт фүүдс” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж, нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авсан байна. 

Тиймээс “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • н 2016-04-27 16:24:34
    MXEг юу хийж байдаг байн а найдваргүй ийм юмнас хавдар үүсийн шдэ заваан юм идэх э болимор юм нөхдүүд
  • зочин 2016-04-26 08:31:06
    эмчлүүлж бгаа иргэд хохироод үлдэх юм.хөсүт-д улаан бурхан гараад хүнд бхад эклер мэтэд хордоод бас эмнэлэгийн ор бөглөв.хариуцлагыг тэр компаниар даана уу