Нийслэл хүрээ өргөн чөлөөний тохижилтын ажил эхэллээ
АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ. Тохижилтын ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байгаа юм.

Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард сурын талбайн өмнө шаардлага хангахгүй хуучин явган хүний замын хавтанг хуулж шинээр солих ажил хийж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд нийт 2180 метр квадрат сул шороотой талбайг тэгшилнэ.

Мөн Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй өнгө үзэмжээ алдсан ногоон байгууламжийн хуучин хайс хашлагыг авч,  Жамьян гүний гудамжинд модны тогоо гаргалтыг хийж, явган хүний замын хавтанг нөхөн сэргээн будах ажил хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.