Ц.Шинэбаяр: Монголын 48 иргэн оффшор данстай
Хамуг Монголын Хөдөлмөрийн дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.

- УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэх шийдвэрийг Цэц гаргалаа. Уг шийдвэрийг хэрхэн харж, дүгнэлт хийж байна вэ?

-Цэцийн дүгнэлт хоёр талтай. Дөрвөн жилийн дараа, оройтсон ч гэсэн “Үндсэн хууль зөрчсөн” тухай асуудлыг ойлгож,  Цэц зөв шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, дөрвөн жилийн өмнө яг энэ асуудлаар Цэц “Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн шийдвэр гаргаж байсан. Үнэндээ Үндсэн хуулийн цэц ямар захиалга ирнэ тэрний дагуу шийдвэр гаргадаг байгууллага болчихлоо. Гутамшигтай. Өмнөх нь ч одоогийнх нь ч  захиалгын дагуу гаргасан шийдвэр. Цэц тоглоомын байгууллага болсон жишээ нь энэ.

-Цэцийн шийдвэр бол МАН-ын захиалга гэж харж, хардах хэсэг байна. Учир нь МАН хууль хэлэлцэж байх үед пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах санал гаргаж байсан?

-МАН-д өөрийн толгой байхгүй. МАН АН-тай нийлж хуйвалдсан. МАНАН-гийнхан ерөнхий сценараа гаргаж, тоглолт хийж байна. Ард түмнийг хуурахын тулд АН, МАН хоёр өөр өөр  юм ярьж, тэмцэлдсэн дүр эсгэн, жүжиглэж байгаа хэрэг. Өнгөрсөн оны 12 дугаар сард Сонгуулийн хуулийг АН, МАН-ынхан л баталсан. Тэд өөрсдөдөө хамгийн ашигтай байх хувилбарыг сонгосон.  Мөн энэ хууль цөөхөн хэдэн хүний хүрээнд л яригдсан. Ихэнх УИХ-ын гишүүд энэ хуулийг уншаагүй. Зүгээр л “батал” гэхээр нь л кноп дарсан төдий.

-АН, МАН-ынхан өчигдөр бүлгийн хурлаа хуралдуулж Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаа мэдэгдсэн. Тэд өөрсдийн баталсан хуулиа өөрчлөх хүсэлтэй байна?

-Хууль батлагдаад нэг сарын дараа албажиж, Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн. Ингэхдээ Сонгуулийн тухай хууль хэвлэгдэн гарахад нэг бүлгийг нь хассан байсан. Уг нь нэгэнт баталчихсан хуулийн үг үсгийн алдааг нь л засдаг. Бүлгээр нь хасах ёсгүй. Сонгуулийн тухай хууль 167 зүйлтэй батлагдсан ч хэвлэгдэхдээ 166 зүйлтэй болчихсон. Батлагдсан өдрөөсөө л  хуулиа засаад эхэлсэн гэсэн үг биз дээ. Гэтэл дахиад “Жагсаалтыг байхгүй болгоно” гээд Цэцэд захиалга өгөөд, хийлгэчихлээ.

-Намууд яагаад жагсаалтаас татгалзах болсон юм бол?

-Тэдний рейтинг навс унаж байгаа. Саяхны нэг судалгаагаар АН ес, МАН 16 хувийн рейтингтэй гарсан. Нийлээд 25 хувь. Намын жагсаалтын 28 саналыг 100 хувь гэж үзвэл энэ хоёр намд 7 суудал л ноогдох нь. Үлдсэн 21 суудал нь бусад намд шилжинэ гэсэн үг. Ойлгомжтой байгаа биз. Мөн саяхнаас “Оффшор данстай иргэдийг зарлана” гээд шуугиан дэгдсэн. Монголын 48 иргэн оффшор данстай тухай яриа ч гарсан. Энэ хоёр намын жагсаалтын  28 нэр дэвшигч бүгд оффшор данстай байх магадлалтай. Тэгэхээр одоо яах вэ. Үүнээс үүдээд л намын жагсаалтыг байхгүй болгохоор шийдсэн. Тойргоо жижиг жижиг болгоод оффшорт байгаа мөнгөөрөө “зодоод” сонгуульд оролцох  л арга.  Энэ хоёр нам чинь хөл толгойгоороо нийлсэн Сиамын ихрүүд шиг л нам. Ард түмнийг хуурахын тулд тэд иймэрхүү жүжиг тоглосон хэрэг.  

-МАН МАХН эвсэж УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох тухай яриа нэг хэсэгтээ л олны анхаарлыг татсан. Одоо ч эвсэх асуудал нээлттэй хэвээрээ байгаа тухай хоёр намынхан байр сууриа илэрхийлсээр байна?

-Энэ хоёр нам хэзээ ч эвсэхгүй, нэгдэхгүй. Хувийн амбицаа улстөрийн өш хонзон болгосон Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр нэг нам болж чадахгүй.  АН МАН хоёр үндсэндээ нэг нам. Үүний нэг хэсэгтэй Н.Энхбаяр нэгдэнэ гэдэг чинь тэдний бичсэн л жүжиг. Н.Энхбаяр энэ жүжигт тоглож байгаа нэг л дүр. Улстөрч биш. Ард түмнийг хоёулаа нийлээд хуурч чадахгүй болохоор гурвуулаа нийлж хуурах гэсэн оролдлого. Гуравдахь дүрээр нь Н.Энхбаяр гэдэг хүнийг л оруулсан жүжиг. Яагаад гэхээр манай хууль цагдаагийнхан нийтдээ зургаан удаа Н.Энхбаярын барьж авах гээд чадаагүй. Яг барих гээд хил дээр очихоор Н.Энхбаяр онгоцонд суугаад, нисчихсэн байдаг. Тэгээд л дараа орж ирэхээр нь барина  гэдэг. Гэтэл Н.Энхбаяр орж ирчихээд баригдаагүй. Харин ч Бөхийн өргөөнд оччихсон  Ерөнхийлөгчийн  бөөр лүү нь чулуугаар цохиод сууж байна. Гэтэл Ерөнхийлөгч чулууг авч үнэрлээд л... Зүгээр л жүжиг. Бүгдээрээ нийлж яаж авлига, хулгайгаа нуух вэ, гэдэг жүжиг. Гэвч энэ жүжигт хүмүүс итгэхээ больсон . МАНАН гэх тогтолцоо нураад унаж байна. Байхгүй болсон. Цэцийн дүгнэлтийн нэг сайн тал нь Үндсэн хууль зөрчсөнийг ил болгосон. Ингэснээр 28 хүн өнгөрсөн баасан гарагаас эхлээд УИХ-д суух, ямар нэг үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа юм.  
Ингэхээр УИХ-ын даргагүй болчихно гэсэн үг. Хууль бус Засгийн газар ч огцрох ёстой. Мөн хууль бус УИХ-аар батламжлагдсан Ерөнхийлөгч хүртэл огцрох ёстой. Ерөнхийлөгчийн ард түмэн сонгоод УИХ дээр кноп дарж баталгаажуулдаг. Гэтэл хууль бус УИХ батламжилсан учраас огцорно гэсэн үг. Ингээд улстөрийн жинхэнэ хямрал нүүрэлчихлээ.

-Тэгвэл улс төрийн хямралаас яаж гарах вэ?

-УИХ тараад, Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр хууль бус учраас огцрох хэрэгтэй. Дараа нь түр Засгийн газар байгуулаад, шинэ сонгууль явуулахаас өөр аргагүй. Тэр  28 хүн яаралтай өрөөгөө суллаж өгөх ёстой. Тэгж байж дараагийн зүйлийг ярина шүү дээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Буд 2016-05-10 01:26:47
    Энэ тэнэг өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бол хоолой гэж хошного болсон новш ху намаас хуссагдсандаа дандаа өс санаж хорсож явдаг хулгайч
    202.9.41.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаха 2016-04-27 10:36:48
    Хуцдаг хулгайч, тэнэг дурак. Удахгүй сонгууль болох гэж байхад ерөнхийлөгч, ИХ, ЗГ бүгдийг нь огцруулах юм гэнээ. Тэгээд өөрөө гарч ирэх үү? Чам шиг чадамжгүй
    141.0.14.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-27 03:59:00
    ter danstai humuusiinhee neriig ilchleechee! bidnii munguur l neelgesen baij taarna daa!
    202.70.47.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Шаагаа 2016-04-27 02:35:03
    Шинэбаяр гэж ёстой жинхэнэ солиотой хүний оронцог шүү дээ чиний үгийг хүлээж авах хүн хэд бол
    182.160.37.78
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2016-04-26 17:59:48
    AH bolohgui baigaa bol ardchilsan uzeltei erdemten merged jiriin irged bugd huvi nemeree oruulj AH ig zuv bolgoj zasaad yavah ni Mongolin ireeduid heregtei
    104.8.1.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-26 13:22:03
    Шигнэбаяр мэтчлэнгийн сэтгэцийн гажигтай нөхдүүд амаа цангатал тэнэгтэх юм. Улс орон шүү. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга яасан гэж огцрох юм. Ийм тэнэгүүд Монггол ор...
    202.179.31.103
    Мэдэгдсэн Хариулах
  • срнгууль 2016-04-26 10:53:47
    сонгуулиа л хурдан хийх хэрэгтэй дээ. Тэгж байж энэ холион бантангаас сална. өөр арга байхгүй. Сонгуулийн хугацааг нааншлуулж 5 сард болгох хэрэгтэй. 5-29 нд
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-04-26 09:17:51
    УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авбал 28 гишүүн энэ сонгууль болтол ажиллах эрхгүй болно АН МАН 2-ыг сиамын ихэр гэсэн нь ч үнэн дураараа бүгдийг шийдэж бна Луйвар...
    199.49.15.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Төмөр 2016-04-26 08:48:25
    Тэнэгээ, гадаад амьдарч, сурч байсан бүх монголчууд офшор данстай. Жирийн надад хүртэл эхнэрээсээ нуусан нуугаагүй гээд хэд хэдэн данс бии. Бүү жүжиглэ.
    59.153.115.193
    Мэдэгдсэн Хариулах
    • хаха 2016-04-26 22:18:17
      чиний данс маньд падлийгүй ш дээ харин энд улсаас хулгайлсан валютаа нуусан тухай яригдаад байна л даа цэцэн болох гээд ядчихсан амьтан гуай.
      202.21.106.101
      Мэдэгдсэн Хариулах
      • Төмөр 2016-04-27 03:33:51
        Ухаантан минь, бүгд хулгайлсан. Хулгайлаагүй хүнийг нэрлээдэх. Хулгайлсан бүгд офшортой. Үгний цаана үг, үхэр дотор гиваа гэж мэдэх үү.
        59.153.115.193
        Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-26 08:23:15
    сайхан хор айруулж чадаагүй өдий хүрсэн зайлах хэрэгтэй
    202.179.18.208
    Мэдэгдсэн Хариулах
  • ХН 2016-04-26 07:33:33
    ИТАЛИ ДУУ ДУУЛУУЛЖ БАЙМААР ДУРАК ШҮҮ
    202.179.25.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2016-04-26 06:31:44
    АН ард түмний бүсийг чангалуулж байж хэдэн аймаг замтай холбогдож, хэдэн үйлдвэр босгож байна. Урьд нь хэзээ ч ийм бүтээн босголт байгаагүй би АН-ыг дэмжинэ...
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2016-04-26 05:48:58
    Enend er n yamar hamaa bnaa,hoshnogo hooloitoi novshid.
    71.198.253.33
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-04-26 05:30:26
    Haana ch, hezee ch Ardchilsan Namtaigaa l baih bolno. Yum hiideg nam.
    202.9.40.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-26 04:30:28
    Улс орноо өөд нь татах явдал 1 номер шүү, иймэрхүү балай юмнуудыг бүү тоо, АН-аас хурдан салахгүй бол улс орон уруудсаар л, амьдрал хүндэрсээр л байна шүү
    122.201.31.178
    Мэдэгдсэн Хариулах
    • Даваа 2016-04-26 06:38:43
      Миний мэдэхийн МАХН авилгалын сүлжээг бий болгосон.МАН газрын наймаачдын нам болж гадаадын зээлийг ард олонд 20 хорин мянгаар тараасан. Өөр юу ч хийгээгүй
      202.72.245.70
      Мэдэгдсэн Хариулах
  •  2016-04-26 04:29:36
    Мэдэж байж нэрсийг нь зарлахгүй байгаа бол хуйвалдаж байна гэж үзнэ шүү дээ. Сонгуулиас өмнө зарлах хэрэгтэй.
    202.9.40.199
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2016-04-26 04:29:16
    мэдэж байгаа юм бол зарлаач чадахгүй байж зайл цаашаа
    202.179.31.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2016-04-26 01:49:41
    Мэдэж байгаа юм бол тэгээд зарлаач дээ. Мэдэхгүй л байхгүй юу, тэр тусмаа Шинэбаяр яг мэдэж харагдаач.
    202.9.40.219
    Мэдэгдсэн Хариулах