Таван тэрбумаар барьсан гүүр дөрвөн жилийн настай байжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Увс аймгийн Тэс сумын Нарийны төмөр бетонон гүүр нурж унажээ. Азаар тухайн үед  тээврийн хэрэгсэл явж таараагүй тул хүн бэртэж гэмтсэн хэрэг гараагүй байна. Одоогоор гүүр нурсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Тэс сумыг зорих автомашины хөдөлгөөн саатаад байгаа юм. Мөн тухайн гүүрийг барьсан компанид мэдэгдэл хүргүүлээд байгаа тухай албаны эх сурвалж мэдэгдэв.

Уг гүүр 2012 оны  есдүгээр сард ашиглалтад орж байжээ. Нийтдээ 5.3 тэрбум төгрөгөөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эйч Кэй Би интернэшнл” ХХК барьж байгуулжээ. 



Тус гүүрийг барьж байгуулах ажил үүнээс нэлээд олон жилийн өмнө эхэлж байжээ. Тодруулбал уг гүүрийг барих тендерт 2007 онд “Мөнхжим Өргөө” ХХК шалгарч, 1.8 тэрбум төгрөгөөр барихаар болсон байна. Гэвч олон жил ажлаа хийлгүй төсөвт өртгөө нэмснээс үүдэж гүйцэтгэгч компанийг нь ийн  сольсон байна. Ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эйч Кэй Би интернэшнл” ХХК жил гаруйн хугацаанд барьж, ашиглалтад оруулжээ. 

Гэвч улсын төсвөөс багагүй мөнгө гаргуулсан уг гүүр дөрөвхөн жилийн настай байжээ. 5.3 тэрбум төгрөгөөр баригдсан төмөр бетонон гүүр дөрвөн жилийн дараа ийн нурж унасанд нутгийн иргэд гүйцэтгэгч компанийг буруутгаж байна. Хэрэв тухайн үед хүн явж таарсан бол яах байсан юм бэ хэмээн тэд халаглаж сууна. Манайд  ганц энэ гэлтгүй төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулж авчихаад гүйцэтгэлийг хангалтгүй хийдэг тохиолдол байнга шахуу гардаг. Харин энэ бүхнийг хянаж, шалгах үүрэгтэй Мэргэжлийн хяналт, улсын комиссынхон нүдэн балай чихэн дүлий явсаар эцэст нь иргэд хохирч үлдэж байна. 



Түүнчлэн сүүлийн жилүүдэд Увс аймагт хоёр  том гүүрийн ажил хийгдэн бөгөөд тэдгээрийн тендерт “Мөнхжим Өргөө” ХХК шалгарч гүйцэтгэлийн ажлыг хийж эхэлжээ. Тодруулбал 2005 онд Тээлийн голын гүүр, 2007 онд Нарийны голын гүүрийн ажлыг авсан ч харамсалтай нь дуусгаж чадалгүй өөр компанид шилжүүлсэн байна. 

Харин энэ  тухай тайлбарлахдаа эдийн засгийн хямрал нүүрлэснээс  болоод улсын төсвөөс батлагдсан мөнгөнд тааруулах боломжгүй болсон хэмээн хэдэн шон босгож орхиод 2011 он хүртэл гацааж орхижээ. Энэ хэргээс үүдэж Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг АТГ-т шалгаж байгаад шүүхийн шатанд Нарийны гүүрийн барилгын ажилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албан хаагч албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх  үндэслэлээр ял оноосон байдаг юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аjilaal hiichih  2016-04-27 15:36:19
    МХЕГ
    202.9.41.146
    Мэдэгдсэн Хариулах
  • bid yu hiichiwee 2016-04-27 13:01:00
    bi tatwar tulugch. 20 jil tulj bn. ta bidnii tatwstyn mungunii 1 heseg ni tsawchaa heel hahuuli uldsen heseg barilgyn hog bolow!
    59.153.115.234
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-27 09:50:27
    Guur barisan kompanii ezen hyanalt tavisan tush me duugiig barij horiochee
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • лхагваа 2016-04-26 11:41:41
    MХЕГ-н байцаагч Ендон Доржханд нар буруутай. Юу ч мэддэггүй зөвхөн авилга авдаг эдгээр нөхдүүд буруутай. АТГ болон ТЕГ эдгээр нөхдийг шалгах хэрэгтэй.
    103.26.194.29
    Мэдэгдсэн Хариулах
  • СОНГУУЛЬ 2016-04-26 10:56:44
    Сонгуулиа л хурдан хийх хэрэгтэй дээ. Тэгж байж энэ холион бантангаас сална. өөр арга байхгүй. Сонгуулийн хугацааг наашлуулж 5 сард болгох хэрэгтэй. 5-29 нд
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2016-04-26 09:30:09
    БНХАУ-ЫН ТЯНЬЖИН ХОТЫН НЭГЭН ГҮҮР НУРАХАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГЭЭД ҮХСЭН ЦЕМЕНТЭЭР БАРЬСАН НЬ ТОГТООГДСОН ТУЛ УГ КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ ЦААЗААР АВСАН.МАНАЙД БОЛ.........
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-26 08:52:52
    энэ гүүр нурах эхлэл нь цасчихэртэй яах аргагүй холбоотой. цасчихэр бүтэлгүй шуналын уут байгаа юм
    183.81.171.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2016-04-26 05:51:37
    Hahaha iim l yum hiine.narnii zam shig zamiig japanchuud l hiine.hezee ch mongolchuud hiihgui,chadahchgui.
    71.198.253.33
    Мэдэгдсэн Хариулах
  • haraa 2016-04-26 04:54:20
    araich de
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Naraa 2016-04-26 04:00:52
    Барьсан коипани болон авилга авсан МХЕГ-н улсын байцаагч дарга нарыг шалгаж шийтгэх хэрэгтэй...
    203.194.114.220
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2016-04-26 03:45:03
    Үүн дээр намчирхаад солиороод байлтгүй хариуцлага алдаж чанаргүй хийсн бгууллага,түүн-г хүлээж авсан Улсын комиссын авлигачид нартайл хууль зүйн үүднээс ярьдаа ...
    122.201.24.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2016-04-26 03:31:02
    Барьсан компаниар эвдрэлийг засуулах ёстой. Мэргэжлийн хяналт, улсын комиссынхон хариуцлага хүлээх ёстой.
    193.57.67.241
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ 2016-04-26 02:04:22
    УЛСЫН ХӨРӨНГӨ ГЭДЭГ БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭД БИДНИЙ ХАЛААСНААС ГАРСАН МӨНГӨ ГЭСЭН ҮГ. ИЙМ ЧАНАРГҮЙ ЮМ МАНАЙ КОМПАНИ ХЭРВЭЭ ХЯТАДАД ХИЙСЭН БОЛ БӨӨН ЮМ БОЛЖ БАЙГАА...
    27.123.215.222
    Мэдэгдсэн Хариулах
  • баагий 2016-04-26 01:26:36
    - Энэ гүүрийн байршлыг ашиг сонирхлын зөрчилтэйгээр шийдсэн. Энэ нь Э. Цасчихэрийн авилгатай холбоотой. Үүнийг дахин шалгах нь чухал!!!!!!!
    182.160.38.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-26 01:02:03
    Гүүр нурсан тулдаа чанаргүй барьсан нь нотлогдож байна, хэрэв нурахаас нь өмнө юм мэддэг хүн чанаргүйн тухай ярьсан бол яаж эсэргүүцэж байгаа бол доо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold  2016-04-26 00:41:12
    МАН-ынхан нэг иймэрхүү л юм хийдэг юм доо.
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
    • Даш 2016-04-26 07:00:12
      Хөөе МАН-ынхан чинь юм хийдэггүй юм. Зүгээр л 20 хориор нь тараагаад өгчихдөг юм. Харин авилгалын сүлжээ байгуулж газрын наймаа эрхэлдэг. Наадахыг чинь АН ...
      202.72.245.70
      Мэдэгдсэн Хариулах