“Оюутан цагдаа”-г бүртгэнэ
Нийслэлд зуны гурван сард ирэх жуулчдын аюулгүй байдлыг хангаж, мэдээлэл хүргэх зорилгоор оюутнууд 2014 оноос ажиллаж эхэлсэн. Эл "Оюутан цагдаа" хөтөлбөрийг  Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран хэрэгжүүлж буй.

Оюутнууд “Tourist Guide Police” гэсэн бичигтэй шар хантаазтай оюутнууд нийслэлийн гудамж, төв талбайгаар ажилладаг.  Уг хөтөлбөрийн хүрээнд эхний жил нийт 88 оюутан хамрагдсан бөгөөд нэг цагийн хөлсөнд 3500-4000 төгрөг авдаг байжээ.

“Оюутан цагдаа” хөтөлбөр энэ жил ч үргэлжилнэ. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнуудыг энэ сарын 25-30-ны хооронд МОХ-ны байранд бүртгэх юм байна
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.