“Үндэсний бичиг үсгийн баяр-2016” арга хэмжээ болно

“Үндэсний бичиг үсгийн баяр-2016” арга хэмжээ энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ны хооронд болно. Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм. 

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээний нээлт энэ сарын 29-ний 11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно.

П.УНДРАМ

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Базар 2016-05-02 03:52:39
    Босоо заяат түмэн минь Босоо монгол бичгээ сурцгаамаар байна шүү. Хамгийн гоё бичиг шүү дээ. Өвөр монголчуудаас ичих юм, тэднээс дор байж боломгүй санагдана.
    202.179.27.113
    Мэдэгдсэн Хариулах