Аудит Үндсэн чиглэлийн биелэлтийг 70 хувьтай байна гэж дүгнэжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авахаар боллоо. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэрхэн хэрэгжсэн талаар хэлэлцсэн байна.

2015 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ тусгасан байна. Энэхүү үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээний тоо сүүлийн дөрвөн жилд дараалан буурсаар 2011 оныхтой харьцуулахад хоёр дахин багасчээ. Тухайлбал, 2011 онд 190 арга хэмжээ тусгагдаж байсан аж. Засгийн газар 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 76.1 хувьтай гэж үнэлсэн бол Үндэсний аудитын газар 70 хувьтай гэж дүгнэжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд “Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн бүтэц, агуулгад зарчмын өөрчлөлт ороогүй, төлөвлөлт, судалгаа, тооцооллын үндэслэлийг сайжруулах талаар өмнөх жилүүдтэй харьцуулахад ахиц ажиглагдаагүй, зарим арга хэмжээний төсвийн эх үүсвэрийг буруу тооцсон зэрэг нь холбогдох байгууллагуудын хяналт сул байгаатай холбоотой” гэжээ.

Харин үндсэн чиглэлтийн биелэлтийг МАН бүлэг хангалтгүй гэж дүгнэсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Үндсэн чиглэл 70 гаруй хувийн биелэлттэй гэж байгаа ч Засгийн газар ам ажлын зөрүү ихтэй ажиллаж байна. Үүнийг ард иргэдийн амьдрал нотолж байна. Ер нь үндсэн чиглэлийн биелэлтийг цаасан дээрх тоогоор биш улс орон, ард түмний амьдралын бодит байдлаар хэмжих ёстой" гэв.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Otgoo 2016-04-25 09:10:04
    Нустайбаярын зөв. Зээл авсан зээлээ төлөхгүй байхлаар яаж 70 хувьтай байдаг юм. Зөв зөв. Нустайбаярын зөв.