Өргөдлийн байнгын хорооноос мэдэгдэл гаргалаа
“Нарантуул” Олон улсын худалдааны төвд өнгөрсөн 3 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө гал гарсантай холбогдуулж хохирсон түрээслэгчид Өргөдлийн байнгын хороонд удаа дараалан хандсан. Түүнчлэн захын удирдлагууд хохирсон түрээслэгчдийг “гомдолгүй” гэж  гарын үсэг зурсан тохиолдолд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэх зэрэг ажлын байрны дарамт үзүүлж, тайван ажиллах нөхцлөөр хангахүй байгаа зэрэг гомдлуудыг ирүүлсэн болно.

Иргэдийн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн удирдлага, хохирсон түрээслэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж галын шалтгаан, нөхцөлийг тогтоох дүгнэлтийг шуурхай гаргах, хохирогчдын эрх ашгийг хангах талаар холбогдох байгууллагуудад албан тоот явуулсан юм.

Мөн түрээслэгчдийн хүсэлтийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд ажиллаж хохирсон түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байгааг албан бичгээр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн удирдлагуудад уламжилсан болно.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Нарантуул Олон Улсын худалдааны төвд гарсан галын улмаас хохирсон түрээслэгчдийн өргөдлийн дагуу эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж хуулийн хүрээнд ажилласан. Зарим  нэг мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг нийт түрээслэгч,  хамааралгүй,  түрээслэгч бус  этгээдүүдийн өмнөөс ямар нэг  үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдэж байна.

 

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО

2016.04.26

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-04-25 09:55:33
    Narantuul zahiin huuli bus uil ajillagaag zogsooh heregtei.
  • зочин 2016-04-25 09:37:18
    Нарантуул компаний удирдлагын буруу гэж байна уу. Наймаачид гэж хууль хэрэгжүүлдэгүй дураараа орилдог хүмүүс байдаг юм уу. Хуулиа л хэрэгжүүл л дэ та нар