Дорнод аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ
Сүүлийн өдрүүдэд ихэнх  нутгаар салхины хурд нэмэгдэж секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурч байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлээд байна.
 
Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Дунд Моёодын эхэн гэдэг газар энэ сарын 20-нд ойн түймэр ассан байна. Уг түймрийг аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, хилийн заставын албан хаагчид зэрэг нийт 60 гаруй хүн унтраахаар ажиллаж байгаа аж. Өчигдөр 15:00 цагийн байдлаар уг түймэр унтраагүй байв.
 
Харин Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул аймгийн зааг Хархираа багийн нутагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант сумынБэрхийн даваанд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ.
 
Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэд, малчдыг болзошгүй гал түймрээс сэргийлэн, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.