МАН Цэцийн дүгнэлтийг хүлээж авна гэв
Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “Хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь намын бүлгүүд хуралдсан юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг саналаа нэгтгэсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт " Манай намын гишүүд намын жагсаалтаар сонгогдох нь буруу гэсэн байр суурьтай байсан. Энэ байр сууриа хэвээр байгаа. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ" гэв.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-26 07:29:01
    ОЙМСОНД ХАВЧУУЛАГСАД БАЯРТАЙ.
    43.242.241.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Batjargal 2016-04-26 03:18:18
    Zov shuu namiin jagsaalt hereggui
    202.179.31.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-25 12:30:29
    МАН зөв шийдвэр гаргсан
    203.194.114.163
    Мэдэгдсэн Хариулах