15 шүүх шинээр байгуулагдана
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн хүрээнд дэх асуудлаар мэдээлэл өглөө.

Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ирэх зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
 Цэцийн дээрхи шийдвэрийн дагуу “аймаг бүрт давж заалдах шатны шүүх”, “дүүрэг бүрт анхан шатны шүүх” байхаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн саналыг боловсруулж энэ  сарын 22-ны өдөр УИХ-д өргөн барьжээ.
 
Давж заалдах шатны шүүх нь:
Хуулийн төсөлд тусгаснаар Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулагдана.
Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулна.
Аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрүүгийн, Иргэний хэргийн танхимын аль нэгэнд харьяалагдаж, бусад танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулна.  

Дүүргийн тухайд:
Нийслэлийн 7 дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгалаа.

Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг арилгах юм.

Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа  давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ.
Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ.

Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2533,2 сая төгрөг шаардагдах болно.  
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2016-04-26 00:41:34
    Үндсэн хуулийн цэц ч Шүүхийн ерөнхий зөвлөл ч хуулийг зөрчдөг. Үндсээр нь авч хаяхгүй юм бол сум бүрт шүүх гэх хэлмэгдүүлэгчийг байгуулаад ч хэрэг болохгүй.
  • зочин  2016-04-25 07:39:37
    зарим хүний сэтгэлд хүрэхгүй ч гэсэн одоогийн нөхцөлд шүүхээс өөр үнэнч газар байхгүй болоод л байна , тийм учраас шүүхэд мөнгө хаях нь зөв
  • Зочин 2016-04-25 06:46:51
    Урьд нь байсан юмыг шүүхийн шинэчлэл нэрээр татан буулгаж Баахан дарга, шүүгчийн цалин нэмсэн биз дээ. Одоо шинээр байгуулана ч гэх шиг
  • Зочин 2016-04-25 06:44:57
    Хуучин болж байсан юмыг хэн үндсэн хууль зөрчин өөрчил гэсэн юм, хэдэн хүнийг хуучин ажиллаж байсан газар руу нь шилжүүлэхэд ийм их мөнгө гараад байхдаа яадаг ю...
  • зочин 2016-04-25 06:36:11
    Нэг л их шүүх,хүчний байгууллагаар дүүрсэн дарангуйлалын нийгэм тогтох нь дээ